Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын шуудан холбооны системийн шинэчлэлийн зарим асуудлууд



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2903
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Монгол Улсын шуудан холбооны систем, Шуудан холбооны бүх нийтийн үйлчилгээ, Шуудан холбооны үндсэн сүлжээ эзэмшигч, Мэдээллийн технологи, Реинженерчлэл, Электрон, шуудан, Гибрид шуудангийн технологи, Ар Эф Ай Ди(RFID) технологи, Мэдээллийн логистик.

Аннотаци

Судалгааны ажлын үндэслэл, шаардлага:
1.XXI зуунд дэлхийн шуудан холбооны хөгжлийн чиг хандлага эрс өөрчлөгдөн,
түүний хүрээлэн байгаа орчны нөлөөлөл улам цогц шинжтэй болж байгаа нь Монгол Улсын шуудан холбоог системийн онол, хандлагаар судлах гадаад хүчин зүйл, үндэслэл шаардлага болсон.

2.Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд мэдээлэл, харилцаа
холбооны технологийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр өсч байгаа нь уг дэд бүтцийн шуудан холбооны системийн хоцрогдлыг арилган хөгжүүлэх зайлшгүй шаардлага болж байна.

Судалгааны ажлын зорилго: Шуудан холбооны системийн онол, арга зүй, дэлхийн нийтийн хандлага, Монгол Улсын Шуудан холбооны системийн өнөөгийн байдлыг судалж, шинжилсний үндсэн дээр тус улсын шуудангийн системийг шинэчлэх арга, аргачлалыг тодорхойлон, ойрын ирээдүйд нэвтрүүлэх боломжтой технологийн шийдлүүдийг боловсруулахад оршино.
Судалгааны ажлын зорилтууд:
1)Шуудан холбооны системийн онол арга зүй, түүний талаарх олон улсын байгууллагуудын хандлага, стратеги, гадаадын зарим орнуудын туршлагыг судалж, үндэслэл болгох;
2)Монгол Улсын шуудан холбооны системийн өнөөгийн байдлыг системийн онолын аргаар судлан үнэлэлт, дүгнэлт өгөх;
3)Монгол Улсын шуудан холбооны үйлчилгээ (солилцоо) түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг шинжилж, ирээдүйн хандлагын урьдчилсан таамаглал, загварыг гаргах;
4)Монгол Улсын шуудан холбооны системийг шинэчлэх үндсэн чиглэл, хамрах хүрээг тодорхойлж, арга, аргачлалыг боловсруулах;
5)Монгол Улсын шуудан холбооны системийн үндсэн сүлжээ, бизнесийн удирдлагад мэдээллийн технологи нэвтрүүлэх шийдлүүдийг боловсруулж зөвлөмж болгох;
6)Шуудан холбооны бүх нийтийн үйлчилгээ (ШХБНҮ)-ний өртөгт технологийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтын зардлыг шингээж тооцох аргачлалыг боловсруулах.

Судалгааны ажлын шинэлэг тал:
- Шуудан холбооны системийг ерөнхий системийн онолтой харьцуулан судалж, нээлттэй систем болох онол арга зүйн үндэслэлийг нь гарган, олон улсын байгууллагуудын судалгаа дүгнэлт, гадаад орнуудын практик туршлагаар нотолсон;
- Монгол Улсын шуудан холбооны системийн шинэчлэлийн үндсэн чиглэлийг үндсэн сүлжээ, бизнесийн удирдлагад мэдээлэл, холбооны технологи (ICT) нэвтрүүлэх гэж тодорхойлсон;
- Шуудан холбооны системийн реинженерчлэлийг анх удаа санал болгон, хэрэгжүүлэх аргачлалыг боловсруулсан;
- Манай улсад өдөр тутмын сонин хэвлэл, захидал бичгийг нийслэл хот, аймгийн төв хооронд хүргэх үйл ажиллагаанд гибрид шуудангийн технологи нэвтрүүлэх замаар реинженерчилж, хугацааны хоцрогдлыг арилган, зардал хэмнэх оновчтой шийдлийг санал болгож байгаа;
- Гибрид шуудангийн технологийг дэмжих RFID технологийн шийдлийг санал болгож байгаагаараа шуудангаар дамжиж байгаа илгээлтийн бүртгэл, хяналтыг автоматжуулах, шуудангийн байгууллагын өөрийн тээвэр, хүргэлтийн логистикийг хөгжүүлж, илгээлтийн овор хэмжээ, жин, нэр төрлийн хязгаарлалтыг арилган, үйлчлүүлэгчдийн сонголтыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа;
- Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээний удирдлагад мэдээллийн логистик нэвтрүүлэх замаар реинженерчилж, сүлжээний тасралтгүй удирдлага, хяналт, уг сүлжээгээр дамжиж байгаа бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааны мэдээллийн солилцоог автоматжуулан, хугацааны алдагдлыг үндсэнд нь арилгах шуудангийн мэдээллийн сүлжээ байгуулах санал дэвшүүлж байгаа;
- ШХБНҮ-ний өртөг тооцоход технологийн дэвшлийн хөрөнгө оруулалтын элэгдлийг шингээсэн аргачлалыг санал болгон, түүнийг тооцох алгоритмыг бололвсруулснаараа шуудангийн үйлчилгээнд бодитой тариф мөрдөж, хуримтлал бий болгох нөхцлийг бүрдүүлж байгаа.

Практик ач холбогдол:
- Шуудан холбооны системийг ерөнхий системийн онолтой харьцуулан судалж, нээлттэй систем болох онол арга зүйн үндэслэлийг нь гарган, олон улсын байгууллагуудын судалгаа дүгнэлт, гадаад орнуудын практик туршлагаар нотолсон нь цаашид зөвхөн шуудан холбооны төдийгүй мэдээлэл, харилцаа холбооны системд хамаарах сэдвүүдийн судлагдахуун болох юм.
- Монгол Улсын шуудан холбооны өнөөгийн байдлыг системийн хандлагаар судлан, бодит түвшинг тодорхойлон, үнэлэлт дүгнэлт өгсөн анхны бүтээл болсон.
- Гибрид шуудангийн технологи нэвтрүүлснээр:
а. Сонин хэвлэл, захидал бичгийн эхийг хэрэглэгч компьютероосоо, хэвлэлийн редакци локаль сервэрээсээ шуудангийн байгууллагад шууд дамжуулан хэвлэж, хүргэснээр өнөөгийн дамжуулалтын хугацаа 8 дахин, сарын зардал 6,4 дахин хэмнэгдэнэ.
б. Өнөөгийн өдөр тутмын хэвлэл, захидал бичгийн хот хоорондын хүргэлтийн тээврийн байгууллага, байгал цаг уурын нөхцөл байдлаас хараат байдал бүрэн арилж, хоногийн 24 цагийн хэзээ ч дамжуулах боломжтой.
в. Гибрид шуудангаар дамжиж байгаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад ISO 27001, ISO 27090 стандартууд мөрдөгдөнө.
- Диссертацийн ажилд санал болгож байгаа Гибрид шуудангийн технологи, RFID технологи, Мэдээллийн логистик , ШХБНҮ-ний өртөгт технологийн дэвшлийн хөрөнгө оруулалтын элэгдлийг шингээсэн аргачлал нь практикт шууд нэвтрүүлэх боломжтой, манай орны нөхцөл нэн тохиромжтой шийдэл юм.
Хамгаалах зүйл:
- Шуудан холбооны системийн реинженерчлэлийн аргачлал;
- Сонин хэвлэл, захидал бичгийг нийслэл хот, аймгийн төв хооронд хүргэх үйл ажиллагаанд гибрид шуудангийн технологи нэвтрүүлэх замаар реинженерчлэх шийдэл;
- Гибрид шуудангийн технологийг дэмжих RFID технологийн шийдэл;
- Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээний удирдлагад мэдээллийн логистик нэвтрүүлэх замаар реинженерчлэх шийдэл, мэдээллийн логистикийн архитектур;
- ШХБНҮ-ний өртөгт технологийн дэвшлийн хөрөнгө оруулалтын элэгдлийг шингээж тооцох аргачлал, алгоритм.
НЭГДСЭН ДҮГНЭЛТ
1.Шуудан холбооны системийн бүтэц, үйл ажиллагааг эх системийн ерөнхий онолд тулгуурлан тайлбарлаж, түүний практик хэрэглээ, дэлхий нийтийн хандлагыг нэгтгэн тодорхойлов.

2.Шуудангийн сүлжээ, үйлчилгээнд ашиглагдаж байгаа мэдээллийн технологийн төрөл, тэдгээрийн хөгжүүлэлтээр олон улсад тэргүүлэгч компаниудын туршлагыг харьцуулан, уг технологийг нэвтрүүлсэн улс орнуудын туршлагыг манай улсын шуудан холбооны системийн шинэчлэлийн үндэслэл болголоо.

3.Монгол Улсын шуудан холбооны системийн өнөөгийн байдлыг судлан дараах дүгнэлтүүдийг хийлээ. Үүнд:
- Шуудангийн үндсэн сүлжээ зэмшигчийн нийт солилцооны 89%-ийг захиалгат хэвлэл эзэлж байгаа боловч, орлогын дөнгөж 15%-ийг бүрдүүлж байна;
- Манай улсын шуудангийн үйл ажиллагаа бүхэлдээ “тогтмол хэвлэлийн захиалга, хүргэлт” суурьтай байгаагаас шуудан холбооны бүх нийтийн үйлчилгээ буюу төрийн мэдлийн үндсэн сүлжээ эзэмшигчийн үндсэн үүрэг нь хэвлэл хүргэлтийн дайвар болсон;
- Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь хэрэгцээт хөрөнгө оруулалтынхаа эх үүсвэрийг өөрийн орлогоор бүрдүүлэх чадваргүй, нөгөө талаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэг нь зөвхөн орон нутгийн шуудан хүргэлтэнд зориулсан цөөн тооны автомашин худалдаж авахаас хэтрэхгүй байгаагаас бусад техник технологийн шинэчлэл хийгдэхгүй байна;
- Шуудан холбооны салбарын хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, шуудангийн зах зээлийг либералчлан, өрсөлдөөн нэвтрүүлсэн зэрэг ахиц дэвшил гарсан байна;

4. Судалгааны I ба II бүлгийн агуулга , дүгнэлтүүдийг үндэслэн Монгол Улсын шуудан холбооны системийг шинэчлэх чиглэлийг технологи, бизнесийн удирдлага, шуудан холбооны бүх нийтийн үйлчилгээний өртгийн хүрээнд авч үзэн тэдгээр чиглэлээр реинженерчлэх аргачлал зөвлөмжийг боловсруулсан нь шуудангийн сүлжээг механик хүргэлт-электрон шуудан-санхүүгийн үйлчилгээ гэсэн 3 хэмжээстэйгээр хөгжүүлэх Дэлхийн шуудан холбооны стратегид нийцсэн манай орны нөхцөлд хэрэгжих боломжтой зөв сонголт гэж үзэж байна;

5. Гибрид шуудангийн технологи нэвтрүүлэх замаар хот хоорондын шуудан хүргэлтийг реинженерчлэх нь сүлжээний энэ хэсгийн зардал, хугацааг хэмнэхийн зэрэгцээ, хүргэлтийн бусдаас үл хамаарах бие даасан цахим сүлжээг үүсгэнэ;

6. Шуудан холбооны шинэчлэлийн асуудлыг манай улсын харилцаа холбооны өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний боломжтой уялдуулан тодорхойлсон нь түүний хэрэгжих баталгааг бүрдүүлж байгаа болно;

7. Санал болгож байгаа технологийн олон улсын стандарт, хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, програм хангамжийг хөгжүүлэгч, нийлүүлэгч, гадаад зах зээлийн үнийг судлан хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацааг тодорхойлсон нь уг судалгааны практик ач холбогдлыг нэмэгдүүлж байна;

8. Системийн шинэчлэлийн асуудлуудыг шуудан холбооны уламжлалт технологи, харилцаа холбооны өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ, мэдээллийн технологийн нэгдэн нийлэх хандлагаар авч үзсэн нь мэдээлэл, шуудан харилцаа холбооны судалгаа, сургалтанд хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 357
Сүүлийн сард 17
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :