Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Алтайн нурууны шинэсэн /Larix sibirica Ldb./ойн өсөлт, бүтээмж, хамгаалал



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2936
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : диаметр, өндөр, эзлэхүүний өсөлт, фитомасс, ургамлан бүлгэмдэл, сэргэн ургалт, загвар

Аннотаци

Монгол Алтайн нурууны ойн өсөлтийн явц, онцлогийг илрүүлэн, ойн хөрсний шинж чанар, ургамалжилт, бүтээмж, байгалийн сэргэн ургалтын төлөв байдлыг үнэлж тогтоосны үндсэн дээр тус бүс нутгийн ойг хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад уг ажлын үндсэн зорилго оршино. Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгдэв. Үүнд:
1) Монгол Алтайн нурууны ойн тархалт, бүтэц, бүрэлдэхүүн, нас зэрэг үндсэн үзүүлэлтийг тогтоож, шинэсэн ойн диаметр, өндөр, эзлэхүүний өсөлт, түүний эрчим, онцлогийг илрүүлэх;
2) Ойн ургамлан бүлгэмдлийн бүтэц, зүйлийн бүрдлийг тогтоож, хөрсний хэвшинж болон физик, химийн шинж чанарыг тодорхойлох;
3) Шинэсэн ойн бүтээмж буюу газрын дээд хэсгийн фитомассын хэмжээг тогтоож, фитомасс тодорхойлох тэгшитгэлийг үнэлэх;
4) Шинэсэн ойн байгалийн сэргэн ургалтын төлөв байдлыг үнэлж, ойг хамгаалах арга замыг тодорхойлох зэрэг болно.
Судалгааны шинэлэг тал. Монгол Алтайн нурууны шинэсэн ойн тархалт, өсөлтийн онцлогийг илрүүлэх, байгалийн сэргэн ургалтын явц болон ойн газрын дээд хэсгийн фитомассыг тодорхойлох судалгааг тус бүс нутагт анх удаа, түүнчлэн шинэс модны (Larix sibirica Ldb.) газрын дээд хэсгийн фитомассыг тодорхойлох тэгшитгэлийг үнэлэх судалгааг Монголд анх удаа хийсэнд уг ажлын шинэлэг тал оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 216
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :