Энэ бүтээлийн шинжлэх ухааны шинэлэг тал нь
о Убикютинтэй төстэй уургууд : Nedd8, ISG15 - ыг салгагч ферментийн ингибитор болон субстратыг интейн техникийн аргаар уургын С-төгсгөлийг уг уургийн орон зайн бүтэц алдагдуулахгүйгээр идэвхижүүлэн, функциональ бүлэгтэй урвалд оруулан нийлэгжүүлсэн.
о Nedd8 - ын ингибитор болон субстратыг ашиглан убикютинтэй төстэй уураг Nedd8-ыг салгагч фермент DEN1 - ийг шинээр олж, шинж чанарыг нь тодорхойлж физиологийн фермент болохыг нь баталсан, түүнийг шинээр ангилсан.
о Убикютинтэй төстэй уураг, ISG15 - ыг салгагч ферментийн ингибитор болон субстратыг ашиглан Isopeptidase T болон USP14 ферментүүд нь уг ISG15 уургийг холбогдсон уургаас нь салгадаг шинэ идэвхтэй болохыг тогтоосон.
о Халдварт өвчин үүсгэгч САРС коронавирусын папайнтэй төстэй уураг задлагч PLpro фермент нь убикютинтэй төстэй ISG15 уургийг салгагч фермент болохыг батласан зэрэг болно.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 31
Ишлэгдсэн тоо : 0