Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Полиметаллын хүдрээс алтыг тиокарбамидын аргаар хүчиллэг болон шүлтлэг орчинд боловсруулах хими технологийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3530
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Хүчиллэг шүлтлэг тиокарбамидын уусмал, алтны уусалт

Аннотаци

Судалгааны ажлын зорилго:
Бид энэхүү судалгааны ажилдаа боловсруулахад хэцүү полиметаллын төрлийн хүдрээс алтыг тиокарбамидын аргаар хүчиллэг болон шүлтлэг орчинд боловсруулах технологийн судалгааг харьцуулан явуулах зорилго тавьсан.
Үүний тулд дараах зорилтуудыг тавин ажилласан болно.Үүнд:
1. Тиокарбамидын шүлтлэг болон хүчиллэг уусмал дахь алтны уусалтыг цахилгаан химийн аргаар харьцуулан судлах.

2. Тиокарбамидын шүлтлэг уусмалаар алтыг уусгахад тогтворжуулагч бодис болох Na₂SO₃-ын үзүүлэх нөлөөллийг судлан тогтоох.

3. Хүдэрт алтыг дагалдан оршдог мөнгө, зэс, төмөр, никель зэрэг металлуудын алтны уусалтанд нөлөөлөх хажуугийн нөлөөллийг цахилгаан химийн аргаар судлах

4. Алтыг тиокарбамидын шүлтлэг уусмалд сонгон уусгахад тохиромжтой технологийн зохистой горимыг цахилгаан химийн аргаар тогтоох.

5. Завхан аймгийн Завхан Мандал сумын нутагт орших “Баруун Шувуун Уул” -ын aлтны үндсэн ордын цианидаар боловсруулахад хэцүү төрлийн хүдрийн дээжийн минералогийн болон химийн бүрэн шинжилгээг хийх.

6. Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт орших “Баруун Шувуун Уул” –ын aлтны үндсэн ордын цианидаар боловсруулахад хэцүү төрлийн хүдрээс алтыг хүчиллэг болон шүлтлэг тиокарбамидаар уусмалд шилжүүлэх судалгааг харьцуулан явуулах.

7. Тус ордын хүдрээс алтыг боловсруулах үйлдвэрийн тойм төсөл боловсруулах.
Судалгааны ажлын практик ач холбогдол:
Цианидын аргаар алтыг боловсруулахад хэцүү полиметаллын төрлийн хүдрийг ашиглах шинэ шийдлийг дэвшүүлж байна.
Алтыг төрөл бүрийн хүдрээс хүчиллэг тиокарбамидаар уусмалд уусгах судалгаа идэвхтэй хийгдэн, технологи боловсорсон боловч хүчиллэг орчин үйлдвэрийн тоног төхөөрөмжийг идэж гэмтээх, хүчилд тэсвэртэй тоног төхөөрөмж хэрэглэх, барилга байгууламжийн даацын металл хийцийг зэврүүлэх зэрэг дутагдалтай талуудтай байдаг шалтгаанаар үйлдвэрлэлд тэр бүр нэвтэрч чадахгүй байна. Тиокарбамидын энэхүү дутагдалыг арилгах үүднээс хүрээлэн буй орчинд ээлтэй шүлтлэг тиокарбамидаар алтыг боловсруулах шинэ технологийг санал болгож байна.
Хүдрийн урьдчилсан боловсруулалт, уусалтын процесс, хаягдал уусмалаас тиокарбамидыг сэргээх үе шатуудад технологийн шинэ шийдлийг нэвтрүүлсэнээр алтны металл авалтыг нэмэгдүүлэх болсоныг тогтоосон нь энэхүү ажлын практик ач холбогдол болно.
Судалгааны ажлын шинэлэг тал:
Хүчиллэг болон шүлтлэг орчинд алтыг уусгах процессод хажуугийн ионы үзүүлэх нөлөөллийг судалж дүгнэлт гаргасан.
Технологийн зохистой нөхцөлд шүлтлэг орчны уусалтыг хүчиллэг орчны уусалтаас илүү эрчимтэй болгосон.
Алттай химийн холбоогоор холбогдсон полиметаллын хүдэрт агуулагдах алтыг чөлөөлөхийн тулд сульфидийн хүдрийн талст торыг эвдэх энгийн болон исэлдүүлэгчтэй термохимийн аргыг ашиглан алтыг шүлтлэг тиокарбамидаар уусгах технологийн судалгаа анх удаа хийгдсэн.
Хаягдлын уусмал дахь тиокарбамидыг 80%-иас илүү хувиар дахин сэргээх процессийг шүлтлэг орчинд анх удаа явуулсан нь энэхүү судалгааны ажлын шинэлэг тал болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 160
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :