Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цахиур органик полимерүүдийн үнэт металл (Au, Pt, Ag) шингээх идэвхийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3486
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Үнэт металлыг усан уусмалаас шингээлтийн аргаар салгах

Аннотаци

Энэ судалгааны ажилд Төрөл бүрийн уусмалаас үнэт металлыг ялгах цементац, хандлалт, идэвхжүүлсэн нүүрс ба ион солилцогчоор шингээх, тунаах зэрэг уламжлалт олон арга байдаг. Гэвч эдгээр аргууд нь үнэт металлуудын хувьд сонгомол чанар муу, шингэрүүлсэн уусмалд тохиромжгүй, өндөр өртөгтэй зэрэг дутагдалтай юм. Төрөл бүрийн хүдэр болон үйлдвэрийн хатуу, шингэн хаягдлаас үнэт металлыг баяжуулан ялгаж авах, цэвэршүүлэх хамгийн өргөн хэрэглэгддэг технологи нь гидрометаллургын боловсруулалт ба натрийн цианидын уусмалд цайр, цайрын исэл зэрэг урвалжийг ашиглах цементацийн арга эсвэл идэвхжүүлсэн нүүрсэнд шингээн ялгаж авах арга юм.
Орчин үед үнэт металлуудын хувьд сонгомол чанар сайтай, хүчиллэг орчинд тэсвэртэй, хувийн гадаргуу болон шингээлтийн багтаамж өндөртэй, шинэ полимер материалыг бий болгох шингээх идэвхийг нарийвчлан судлах судалгааны ажил эрчимжиж байна.
Иймд энэхүү судалгааны ажил нь үнэт металлын агуулга багатай усан уусмалаас алт, платин ба мөнгө шингээх чадвартай S, S-диоксотиокарбамид (-NHC(SO2)NH-) функциональ бүлэгтэй цахиур органик полимер ПСОТ-3, тиоацетамид бүлэг (-NHC(S)CH3)-тэй ПТАС-3, тиокарбамид бүлэг (-NHC(S)NH-)-тэй ПСТМ-3Т полимерүүдийн шинж чанарыг судлах, үнэт металуудыг шингээх шингээлтийн тохиромжтой горим, шингээх процессын термодинамик, кинетик ба изотермийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, түүний механизмыг судлахад чиглэгдсэн болно.











Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 209
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :