Хангайн өндөр уулын бүсэд тэжээлийн ач холбогдолтой соргүй Согоовор, саман Ерхөгийн цуглуулгын дээжүүдэд аж ахуй биологийн үнэлгээ өгөх, селекцийн эх материал бүрдүүлэх, таримал хэлбэр бий болгоход энэ судалгааны ажлын зорилго оршино. Хангайн уулархаг нутгийн нөхцөлд 1993-1994 онд МААЭШХ-гийн тэжээлийн ургамлын генефондын болон нутгийн тэжээлийн олон наст үет, буурцагт ургамлын 15 төрөл, 17 зүйлийн 58 сорт, дээжийг цуглуулгын талбарт тариалж, тэдгээрийн хээрийн соёололт, өсөлт, биежилт, өвөлжилт, ургацыг судалж, тарималжуулж, нутагшуулах анхан шатны үнэлгээг өгсөн.
Судалгаа хийсэн жилүүдээс 1997, 1998 он нь хамгийн хүйтэн өвөлтэй, 1-р сарын агаарын дундаж температур -
28.6° , үнэмлэхүй бага температур -
38.9° байв. Энэ нь өндөр уулын бүслүүрт тохиолддог дундаж үзүүлэлттэй ойролцоо байгаа боловч анхны жил өвөлжиж байгаа ойт хээрийн бүсэд нутагшсан гадаадын сорт, дээжүүдийн өвөлжих чадварыг бууруулах гол шалтгаан боллоо. Саман Ерхөгийн A. cristatum “Иволгинский” сорт
18.9%, A. cristatum “Бродский-60” (хяналт) сорт
8.7-
16.5%-ийн өвөлжилттэй байсан нь өмнөх жилүүдийнхээс
2.2-
3.2 дахин буурч байна.
Хангайн уулархаг нутагт тэжээлийн олон наст ургамлын анхны жилийн өсөлт биежилтэнд хоногийн дундаж ба үнэмлэхүй бага температурын хэлбэлзэлийн нөлөөлөл бага, харин хур тунадас, хөрсний чийгийн хангамж хамгийн их нөлөөлж байна. Зуншлагатай жил олон наст ургамал тарьснаас хойш дунджаар 10-15 хоногт соёололт жигдэрч, 22-26 хоногт буталж байхад, гантай жилүүдэд соёололт 24-27, бутлалт 11-13 хоногоор сунжирч байна. Саман Ерхөгийн 2 зүйлийн 10 дээжээс МК-00193, Соргүй Согооврын 1 зүйлийн 6 дээжээс МК-0099 дээжүүдийн аж ахуйн биологийн үндсэн параметрийн үзүүлэлтүүд нь тогтворжиж, төрөл зүйл сонгох шалгуур үнэлгээгээр 36-37 баллын үнэлгээгээр шалгарлаа. Туршлагын таримлуудын хоногийн дундаж өсөлт ургамлын хөгжлийн үе шат, ургалтын хугацааны цаг уурын нөхцөлөөс хамаарч харилцан адилгүй байна. Цаг агаарын тохиромжтой байсан 2008 онд соргүй Согооврын хоногийн дундаж өсөлт бутлалтын шатанд
0.3-
0.6 см, гол хатгалтын үед
0.8-1.2 см, залаалалтын үед 2-
2.2 см, цэцэглэлтийн
2.2-
2.7 см байна. Харин гандуу байсан 2005 онд ургамлын хоногийн дундаж өсөлт бутлалтын үед
0.2 см-ээр, гол хатгалтын үед
0.3-
0.4 см-ээр, залаалалтын үед
0.9-1.1 см-ээр, цэцэглэлтийн шатанд 1.1-1.4 см-ээр тус тус буурсан байна. 2005 онд ургамлын өсөлт ба хур тунадасны хамаарал эерэг, их хамааралтай байгааг илэрхийлж байна (r=
0.730, r=
0.745).
Саман Ерхөгийн “Чулуут” сорт нь Цаг агаарын тохиромжтой нөхцөлд 4 дүгээр сарын 18-20-нд сэргэн ургаж ургалтын нийт хугацаа нь 118 хоног үргэлжилдэг. Өвсний ургацандаа
11.6 хувийн протеин,
23.7 хувийн эслэг агуулдаг. ОБШ
55.21%, солилцлын энерги
8.53 (МДж). Энэ сорт нь 1га-аас 3250 кг өвсний, 180 кг үрийн ургац өгөх чадавхитай. Соргүй Согооврын “Тамир” сорт нь 4 дүгээр сарын 20-нд сэргэн ургаж ургалтын нийт хугацаа нь 128 хоног үргэлжилдэг. Өвсний ургацандаа
12.97% протеин,
21.7 хувийн эслэг агуулдаг. ОБШ
56.1%, солилцлын энерги
8.72 МДж. 1га-аас 3860 кг өвсний, 210 кг үрийн ургац өгөх чадавхитай
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0