Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Helicobacter pylori-ийн хоруу чанарын зарим хүчин зүйлсийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3448
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : EPIYA мотиф, эмийн тэсвэржилт, CagA ген, ходоодны салстын гэмтэл, 23S РНХ-ийн мутаци,

Аннотаци

Helicobacter pylori-ийн хоруу чанарын зарим хүчин зүйлсийн судалгаа
Үндэслэл:
H.pylori-ийн халдвар ходоодны архаг үрэвсэлд хүргэдэг ба улмаар ходоодны шархлаа, ходоодны хатангиршил, аденокарцинома, ходоодны лимфома үүсэх шалтгаан болж байгаа нь дэлхий дахинд төдийгүй манай орны хувьд ч тулгамдсан асуудлын нэг болоод байна. H.pylori-ийг устгах эмчилгээ нь протоны шахуургыг саатуулах эмийг кларитромицин, метронидазол, амоксацилин, тетрациклин зэрэг 2 ба түүнээс олон бактерийн эсрэг эмтэй хавсруулан хэрэглэдэг. H.pylori-ийн эмчилгээ үр дүнгүй болох гол шалтгаан нь бактерийн эсрэг эмэнд тэсвэржих түүн дотроо кларитромицинд тэсвэржилт ихсэж байгаатай холбоотой. Манай оронд H.pylori-ийн эмийн тэсвэржилтийг тодорхойлдоггүй ба судалгааны ажил хомс зэрэг нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо.
Зорилго:
Монголд ялган дүйсэн H.pylori-ийн антибиотик тэсвэрт шинжийг үзэх, хоруу чанарын зарим хүчин зүйлсийг судлах
Материал ба арга зүй:
Судалгаанд 2012-2014 оны хугацаанд нийт 320 үйлчлүүлэгчдийг хамруулав. Цус, баасанд хурдавчилсан тест, ходоодны эдийн сорьцонд уреазын сорил, нян судлалын аргаар H.pylori-ийг илрүүлэв. E-test-ийг ашиглан антибиотик мэдрэг чанарыг, гибриджүүлгийн аргаар (GenoTypeHelicoDR DNA.STRIP) H.pylori-ийн gyrA болон 23S rRNA генийн мутацийг тодорхойлов. Цусны ийлдсэнд CagA, VacA, GroEl, UreA, HcpC болон gGT зэргийг RidaLiNE Helicobacter оношлуурыг ашиглан тодорхойлов. Түүнчлэн ПГУ-ын бүтээгдэхүүнд генийн дарааллыг илрүүлэх зорилгоор нуклеотидын дарааллыг тогтоох аргыг үндсэн протоколын дагуу хийв.
Үр дүн:
Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 43±14, эрэгтэй
32.5%, эмэгтэй
67.5% байв. Уреазын сорилоор >30 насанд халдвар их байна. Уреазын сорилоор эерэг гарсан 211 сорьцноос 72%-д (n=152/211) [95% CI
65.9-75] H.pylori-ийн цэвэр өсгөврийг ялган дүйсэн. Нян судлалын шинжилгээгээр ялгасан нийт 152 сорьцонд антибиотик тэсвэржсэн байдал: кларитромицинд
35.5%, метронидазолд
68.4%, амоксициллинд 23%, тетрациклинд 25%, эритромицинд
28.2%, нитрофуранд
14.5% байна. Олон эмэнд тэсвэржсэн байдлыг үзэхэд 1 тэсвэржсэн
27.63%, 2 эмэнд
35.5%, 3 эмэнд
13.16%-д илэрсэн бол 4-5 эмэнд тэсвэржсэн байдал 5-
6.5% байв. H.pylori-ийн эмчилгээний эхний сонголтын хослол CLR + MNZ
9.4% , CLR + AMX
5.6%, хоёр дахь сонголтын эмүүдийн хослол MNZ +AMX
20.7%, MNZ+TET
9.4% -ийн тэсвэржилттэй байсан. H.pylori-ийн 23S генийн мутаци
37.8%-д (n=36) ба A2147G нуклеотидын өөрчлөлт илүү тархалттай, А2146G, D91Y генийн мутаци бага хувьтай илэрлээ. Бидний судалгаагаар CagA уураг нийлэгжүүлж байгаа тохиолдол
96.2%-д илэрсэн нь манай хүн амын дунд хоруу чанар ихтэй H.pylori-ийн омог их байгаа нь харагдаж байна. Ийлдсэнд H.pylori-ийн CagA, VacA, GroEL, UreA, HcpC ба gGT уургууд
96.3%,
56.3%, 80%,
13.8%,
63.8% ,
42.5% тус тус тодорхойлогдлоо. H.pylori-ийн 112 өсгөврөөс ДНХ ялган, CagA ба VacA генотипийг ПГУ-аар тодорхойлоход
77.6% CagA ген, VacA s1
86.7%, VacA s2
14.3%, VacА m1
62.5% ба VacА m2
37.5% тус тус тодорхойлогдлоо. VacA s1m1
62.5%, s1m2
23.2%, s2m2 генотип
14.3% байлаа. VacA s2m1 генотип тодорхойлогдсонгүй. CagA генийн EPIYA ABC болон EPIYA ABD генотип тогтооход 15%-д Зүүн-Азийн хэв шинж, 85%д Барууны хэв шинж тодорхойлогдлоо.
Дүгнэлт:
H.pylori-ийн халдвар ихсэхийн зэрэгцээ эмчилгээнд өргөн хэрэглэдэг метронидазол, кларитромицинд хамгийн их тэсвэржсэн, мөн олон эмэнд тэсвэржсэн омог өргөн тархсан байна. H.pylori-ийн кларитромицинд тэсвэржихэд 23S рРНХ-ийн rre генийн (A2147G) мутаци, фторхинолинд тэсвэржихэд gyrA генийн (кодон 87, 91-ийн TAT) мутаци элбэг тохиолдлоо. Хүн амын дунд хоруу шинж өндөртэй CagA+VacA хэлбэрийн омог түгээмэл тархалттай байна. H.pylori-ийн эмэнд тэсвэржилт нь VacAs1 аллельтай хамааралтай байлаа. VacA генийн s1/m1 генотип, мөн cagA генийн EPIYA ABC генотип буюу Барууны хэв шинж давамгай илэрч байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 393
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :