Өнөөгийн нийгэмд иргэд аж амьдралаа жолоодоход эдийн засгийн мэдлэг чадвар гол тулгуур болж байгаа бөгөөд олонх нь энэ талын хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгааг нотлох тоо баримтууд цөөнгүй байна.
Эдийн засгийн боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх хандлага G20, ASEAN, CEMLA, SADC, EU гэх зэрэг олон улсын бодлогын хэмжээний баримт бичгүүдэд тусгагдсан байна. “Бүх нийтийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэгч улс орнуудын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Эдгээр хэрэгцээ, шаардлага нь өнөөгийн манай нийгэмд бүх нийтэд эдийн засаг, санхүүгийн боловсрол эзэмшүүлэх асуудал тулгамдаж байгааг харуулж байна. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд математикийн хичээлийн гүйцэтгэх үүргийг хөгжүүлэхэд бидний анхаарал чиглэсэн. Ингэснээр математик сургалтыг практиктай холбох, сурагчдын сурах хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх төдийгүй тэдний иргэн-бие хүний төлөвшилд ч зохих нөлөө үзүүлнэ гэж бид үзсэн.
Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн математикийн хичээлд хэрэглэж буй эдийн засгийн бодлогуудыг өргөтгөн ангилж, түүнийг хэрэгжүүлэх арга зүйн хувилбарыг боловсруулан туршиж үр дүнг шинжлэхэд оршино.
Судалгааны объект: ЕБС-ийн математикийн хичээл дээр бодох ЭЗБ-оор дамжуулан сурагчдын эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг бататгах үйл явц байна.
Судалгааны арга: а. Эмпирик судалгааны арга, б. Онолын судалгааны арга, в. Боловсруулалт хийх арга гэсэн 3 бүлэг аргыг ашиглан судалгааг гүйцэтгэсэн. 1. ЕБС-ийн математикийн хичээлд хэрэглэх ЭЗБ-ын ангилал
2. ЕБС-ийн математикийн хичээлд хэрэглэх ЭЗБ-ыг бодох арга зүй,
3. ЭЗБ-ыг 11-р ангийн математикийн хичээлд туршсан үр дүн
Онол практикийн ач холбогдол: Манай улсад ЕБС-ийн математикийн хичээлийн агуулгад холбогдох бодлогын ЭЗ-ийн тайлбарыг ашиглан ЭЗБ болгон өөрчилж, тэдгээр ЭЗБ-ын ангилал хийсэнд онолын ач холбогдол нь оршино.
ЕБС-ийн математикийн хичээлд хэрэглэх бодлого дасгалаар дамжуулан сурагчдын эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг бататгаж болох арга зүйн хувилбарыг гарган 11-р ангид туршиж статистик ач холбогдлыг тогтоосонд түүний практик ач тус оршино.
Бидний энэхүү ажил нь Удиртгал, 2 бүлэг, 6 зүйл, ном зүй, хавсралт хэсгээс бүрдэх 176 хуудас бүхий бүтээл болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0