Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Орчин цагийн монгол хэлний дэд бүтээврийн бүтэц, байрлал, утга, үүрэг



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3928
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : үг бүтэх ёс, үг зүй, үндэс, үүсмэл үг, толь бичиг

Аннотаци

Орчин цагийн монгол хэлэнд үг бүтэх олон арга байдаг бөгөөд үндсэн аргын нэг нь “Дагаврын аргаар үг бүтэх ёс” юм. Энэ нь үгийн язгуур, үндсэнд үг бүтээх дагавар залгаж шинэ үг бүтэх арга юм. Тухайлбал: “Шувууны далавч” гэсэн утгатай жигүүр гэсэн үг нь чөлөөт нэр язгуурт нэр үг бүтээх “-тэн” гэсэн дагаврыг залгаж “жигүүр бүхий амьтан, шувууны ерөнхий нэр” гэсэн утгатай жигүүртэн гэсэн үг үүсэж байна. Өөрөөр хэлбэл үгийн хэлбэр, бүтцэд гарсан өөрчлөлтийг дагаж үгийн сангийн утга өөрчлөгдөж байвал шинэ үг бүтэж байна гэж үздэг.
Гэтэл хэлний энэ зүй тогтлыг зөрчиж, тухайн язгуур, үндсэнд дагавар нэмэн залгавч шинэ утга бүхий үг бүтээхгүй байгаа үзэгдэл цөөнгүй ажиглагдаж байна. Энэ нь авианы бүтэц өөрчлөгдөвч утга нь хэвээр байх хэлний хувьсал өөрчлөлттэй холбоотой асуудлын нэг юм. Бүтээврийн түвшинд үүнийг дэд бүтээвэр (submorpheme, субморфема) гэж нэрлэдэг. Тухайлбал: монгол хэлний дамнуур гэсэн үүсгэгч үндсэд –га4 дэд бүтээврийг нэмэн залгавч үгийн утга өөрчлөгдөхгүй “Дамнан явах хэрэгсэл” гэсэн утгыг зааж байна. Энэ мэтчилэн монгол хэлэнд байх гажуу-гажууд, эрчлээ-эрчлээс, засуул-засуулч, эвлэ-эвлэр, бөглөө-бөглөөс, инээд-инээдэм, зүс-зүсэр, жийрэг-жийргэвч, долгио-долгион, барилдаа-барилдаан, төс-төсөө, танхи-танхил гэх мэт жишээг дурдаж болно. Эдгээр үгсийн авианы бүтцэд өөрчлөлт орж, дагавар нэмэн залгавч утга төдий л ялгахгүй, хэлэнд хэрэглэгдсээр байдаг



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 415
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :