БСХШ-ийн эмгэгжамд инсулин дөжрөл, өөхний эдээс шүүрэх адипокинүүд чухал нөлөөтэй, эдгээр нь уг хамшинжийг илтгэх биомаркер, таамаглах үзүүлэлт болохыг сүүлийн үеийн судалгааны үр дүн харуулах болжээ. Монгол орны байгаль, цаг уурын эрс тэс байдал, монгол хүний амьдралын хэв маягийн өөрчлөлт, хооллох дадал зуршилтай холбоотойгоор өөх тосны солилцоо, өөхний эдийн дааврууд болон тэдгээрийн зохицуулга ч онцлогтой байх магадлалтай юм.
Зорилго: Бодисын солилцооны хамшинжийн үе дэх инсулин дөжрөл, адипокинууд ба өөх тосны солилцооны онцлогийг зарим генийн полиморфизмтой холбон судлах
Судалгааны арга, аргачлал: Эхний шатанд зорилтот түүврийн аргаар 734 хүнийг хамруулж нэг агшингийн судалгааны загвараар асуумж, биеийн өндөр, жин, бүсэлхийн тойрог, өгзөгний тойрог, цусны даралтыг хэмжиж, өлөн үеийн венийн цусанд глюкоз, триглицерид, нийт холестерол, ИНЛП-ийг тодорхойлов. Судалгааны хоёрдугаар шатанд оролцогсдоос 2009 оны олон улсын байгууллагуудын хамтарсан зөвлөмжийн шалгуурын дагуу БСХШ-ийг тодорхойлж 166 хүнийг тохиолдлын (БСХШ-тэй) бүлэгт, 160 хүнийг хяналтын (БСХШ-гүй) бүлэгт хамруулав. Тохиолдол хяналтын бүлгүүдэд инсулин, адипонектин, лептинийг ФХУ-аар, LEP генийн G2548A полиморфизм, LEPR генийн А668G полиморфизмыг ПГУ-ОХУП-ын аргаар тодорхойлов.
Үр дүн: Бид судалгаанд оролцогсдын бүсэлхийн тойргийн босго хэмжээг эрэгтэйчүүдэд 94 см (AUC
0.570-
0.758), эмэгтэйчүүдэд 83 см (AUC
0.574-
0.772), инсулин дөжрөлийг илрүүлэхэд HOMA-IR
2.18, лептин дааврын түвшин эрэгтэйчүүдэд
4.38 нг/мл, эмэгтэйчүүдэд
15.3 нг/мл-ээс их байх нь БСХШ-ийг илрүүлэх хамгийн өндөр мэдрэг болон өвөрмөц чанартай таамаглах үзүүлэлт болж байгааг тодорхойлов. LEP генийн G2548A полиморфизмын GG генотип БСХШ-тэй бүлэгт
61.88%, хяналтын бүлэгт
68.06%, GA генотип БСХШ-тэй бүлэгт
32.5%, хяналтын бүлэгт
30.56%, АА генотип БСХШ-тэй бүлэгт
5.62%, хяналтын бүлэгт 1.39% тус тус илэрсэн ба АА генотипийн давтамж БСХШ-тэй бүлэгт өндөр байна (р=
0.035). Мөн LEPR генийн A668G полиморфизмын аллелийн давтамж тохиолдол болон хяналтын бүлэгт ялгаатай байв (p=
0.018).
Дүгнэлт:
1.БСХШ-ийн үед хэвлийн таргалалт хамгийн их тохиолдож (
64.6%), бүсэлхийн тойргийн босго хэмжээ эрэгтэйчүүдэд 94 см, эмэгтэйчүүдэд 83 см байх нь хамгийн мэдрэг, өвөрмөц чанартай таамаглах үзүүлэлт болно. Эмнэлзүйн практикт инсулин дөжрөлийг HOMA-IR-ийн загвараар тодорхойлох босго түвшин
2.18 байна.
2.Адипонектин дааврын түвшин хэвлийн таргалалтын улмаас (=-
0.234) буурч, харин лептин 2 дахин нэмэгдэж байна. Лептин дааврын түвшин эрэгтэйчүүдэд
4.38 нг/мл, эмэгтэйчүүдэд
15.3 нг/мл-ээс дээш байх нь БСХШ-ийг таамаглах босго хэмжээ болно. Биеийн жингийн индекс 30 кг/м2-аас дээш байх нь Лептин даавар босго хэмжээнээс ихсэх эрсдэлийг эрэгтэйчүүдэд 14 дахин, эмэгтэйчүүдэд 7 дахин нэмэгдүүлж байна. Адипонектин, лептиний харьцаа буурах нь инсулин дөжрөл үүсэхэд эрэгтэйчүүдэд илүүтэй нөлөөлж байна (=-
0.510; p=
0.006).
3.LEP генийн G2548A полиморфизмын A аллель тээх нь лептиний түвшинд, харин LEPR генийн А668G полиморфизмын G аллель тээх нь инсулин дөжрөл болон адипонектиний түвшинд нөлөөлж БСХШ үүсэх дотоод эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0