Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бизнесийн байгууллагын инновацийн удирдлагын тогтолцоо бүрдүүлэх асуудал /Барилгын байгууллагын жишээн дээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3836
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : менежмент, систем, хяналт, функц, бүтэц

Аннотаци

Уг диссертацийн ажлын зорилго нь “Инновацийн удирдлагын онол, арга зүйн орчин үеийн чиг хандлагад тулгуурлан, Монгол улсын барилгын байгууллагуудын инновацийн хөгжлийн орчин, тогтолцоо бүрдүүлэх урьдач нөхцөлийг судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бизнесийн байгууллагын инновацийн удирдлагын тогтолцооны загварын хувилбарыг боловсруулж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, санал болгоход энэхүү судалгааны ажлын зорилго оршино”.
Энэ зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж ажиллав. Үүнд:
- Инновацийн удирдлагын орчин үеийн онол, практикийн хөгжлийн хандлагыг судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр байгууллагын түвшинд инновацийн удирдлагын тогтолцоо бүрдүүлэх арга зүйн хандлагыг тодорхойлох;
- Монгол улсын барилгын салбарын байгууллагуудын инновацийн хөгжлийн орчин, инновацийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх боломж, урьдач нөхцлийг судлан, дүн шинжилгээ хийж, үр дүнг гаргах;
-Монгол улсад бизнесийн байгууллагын инновацийн удирдлагын тогтолцоо бүрдүүлэх боломж, арга замыг тодорхойлон, загварын хувилбар боловсруулж, санал болгох;
Диссертацийн ажлын судлах зүйл нь байгууллагын түвшний инновацийн удирдлагын асуудал бөгөөд судалгааг Монгол улсын барилгын салбарын 10 томоохон бизнесийн байгууллага дээр хийсэн. Диссертацийн судалгааны хүрээнд дараах таамаглалуудыг дэвшүүлэн ажилласан. Үүнд:
Таамаглал 1. Байгууллагын инновацийн чадварын үнэлгээний арга зүйд тулгуурлан инновацийн удирдлагын тогтолцоо бүрдүүлэх урьдач нөхцлийг судалж, бодитойгоор тодорхойлох боломжтой.
Таамаглал
2. Байгууллагын инновацийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд гадаад орчин, инновацийн стратеги, соёл, гүйцэтгэлийн хэмжилт ба удирдлага, хамтын ажиллагаа ба харилцаа холбоо, оюуны өмч ба мэдлэгийн менежмент, нөөцийн удирдлага, инновацийн үйл явц зэрэг хүчин зүйлсийг харгалзах шаардлагатай.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 256
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :