Энэхүү судалгааны ажилаар анод болон катодын ажлын функцийн утгыг өөрчлөн, өөр өөр төрлийн электрон донор нэгдлүүдийг хэрэглэх замаар органик нарны зайн үүсгүүрийн хувиргалтын эрчмийг ихэсгэх боломжийг судлахад судалгааны ажлын үндсэн зорилго тавьж гүйцэтгэсэн ба электродын ажлын функцийн болон электрон донор нэгдлүүдийн НОМО түвшний энергийн утгуудыг өөрчлөх замаар судалгаанд хэрэглэгдсэн органик НЗҮ-ийн хувиргалтын эрчмийг ихэсгэх төдийгүй онолын тооцооллын үр дүнд үндэслэн хамгийн тохиромжтой гадаргуугийн идэвхтэй SAM молекулыг сонгох боломжтой болохыг тогтоосон. Энэхүү судалгаагаар лабораторийн нөхцөлд ITO(NO2-)/SubPc(20 нм)/C60(40 нм)/Alq3(10 нм)/C6H5COOLi(2 нм)/Al бүтэцтэй органик НЗҮ-ийг хамгийн оптималь 1.56% хувиргалтын эрчимтэй НЗҮ гарган авч анх гарган авсан үзүүлэлтийг 7 дахин нэмэгдүүлсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0