Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Олон улсын харилцааны онолын сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмрийг мөшгин судлахуй



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3846
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : ГЭРЭГЭ, ЭЛЧ, ГАДААД БОДЛОГО, ПАКС ХУННИКА, ПАКС МОНГОЛИКА

Аннотаци

Монгол хэл дээр: Дундад эртний үед дэлхийн тавцан дээр Их Монгол улс гарч ирснээр Олон улсын эрхзүйн сэтгэлгээг хөгжингүй болгох идеалист үзэл хүчээ авч эхэлсэн билээ. Энэ үзлийн үрээр олон улсын эрхзүйн шинэлэг, дэвшилтэт 12 хэм хэмжээ, зарчмууд дэвшигдэн гарч Дайны эрхзүй, Дипломатын эрхзүй, Худалдааны эрхзүй зэрэг олон улсын эрхзүйн салбарууд шинэлэг хэм хэмжээ, зарчим, ёс заншлуудаар баяжсан юм. Ингэж олон улсын харилцааг зохицуулах зориулалт бүхий олон улсын эрхзүйн үүргийг товойлгож, түүний хэм хэмжээ, зарчмуудыг төр улсууд хоорондын харилцаандаа аль болох чанд баримталж байхыг эрмэлзэж байх ёстой хэмээн Монголын Хөх төрийн эзэд хөрш зэргэлдээх улс орнуудаасаа шаардаж байсан байна. Монголын эзэнт гүрний өртөөний мэдээлэл тараах өндөр хурд нь нүсэр том төрийг удирдах төрийн шуурхай удирдлага гэж юу байдгийг дэлхий нийтэд ойлгуулж өгөх хичээл зааж, сургасан юм гэдэг саналыг дэвшүүлж байна. Өрнө дорнын төр улсууд хэмжээ дамжааны хувьд Монголын эзэнт гүрэнтэй эн тэнцэх хэмжээний төрийг байгуулж байгаагүй, түүнээс гадна нүсэр том төрийг удирдах аргачлал боловсруулан гаргаж ирж чадаагүй байсан юм. Жишээлбэл Ромын эзэнт гүрэн хэмжээ дамжааны хувьд нилээд томормогцоо улс орноо төрийн удирдлагаар хангаж чадахгүйд хүрч Баруун, Зүүн ромын эзэнт гүрэн гэж хоёр хуваагдахад хүрч байсан. Гэтэл өрнөдийн энэ их гүрэн Монголын эзэнт гүрнээс арвантав дахин бага нутаг дэвсгэртэй байсан. Мөн түүнчлэнгээр АНУ-д XVIII зуунд “Пони экспресс” гэж нэрлэсэн шуудан холбооны сүлжээг байгуулж байсан боловч Монгол өртөөний хурдыг цахилгаан холбоо гарч ирэх хүртэл давж гарах нь бүү хэл гүйцэж очиж чадаагүй билээ.
Арван дөрөвдүгээрт, Хүн төрөлхтөний түүхэнд шашины эрх чөлөөг төрийн бодлогоор ил тодоор тунхагласан хамгийн анхны төр бол Монголын Хөх төр байсан билээ. Энэ бол маш зөв мэргэн бодлого, сайн засаглал байлаа. Учир нь улс төрийн тэмцэл, шашины тэмцэл гэдэг хамгийн хайр найргүй хоёр тэмцлээс хүн төрөлхтөнийг ангижруулж гэтэлгэх гэсэн мэргэн санааг сэдэж, бодит алхамаараа Монгол төр л анх түрүү хэрэгжүүлж байсан байна. Өдгөө энэ бодлого соёлжсон бүх улсуудын дэвшилтэт бодлого болж хэлбэршин тогтожээ. Гэвч Монголын эзэнт гүрний хэмжээнд хэрэгжиж байсан шиг өндөр үр дүнд хүрээгүй л байна. Харамсалтай нь шашин хоорондын төдийгүй шашины дотоод урсгалуудын хоорондын зөрчилдөөн үргэлжилсээр л байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 240
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :