Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шинжлэх ухааны аман яриан дахь нөхцөл үйл үгийн хэрэглээнд хийсэн судалгаа (монгол, орос хэлний жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3869
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : аман яриа, нөхцөл үйл үг, шинжлэх ухааны найруулга, оюунжсан яриа, урсгал яриа, хэлний хэрэглүүр, зогсоц, давталт

Аннотаци

Монгол, орос хэлний шинжлэх ухааны аман ярианд нөхцөл үйл үгийн хэрэглэгдэж байгаа байдлыг судалж, тэдгээрийн өөр хоорондын ялгаатай хийгээд ижил төстэй талыг илрүүлэхэд энэхүү судалгааны ажлын зорилго оршино.
Дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд:
•Шинжлэх ухааны аман ярианы талаарх онолын болон судалгааны бүтээлүүдийг уншиж танилцах;
•Шинжлэх ухааны аман ярианд монгол, орос хэлний нөхцөл үйл үгийн хэрэглээг харуулсан жишээг түүвэрлэх, ангилах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх;
•Монгол, орос хэлний нөхцөл үйл үгийн шинжлэх ухааны аман ярианд хэрэглэгдэж буй өвөрмөц онцлог, ижил төстэй шинжийг илрүүлэх, үүргийг тодорхойлох.
Монгол хэлшинжлэлийн баялаг уламжлалд шинжлэх ухааны аман яриаг тусгайлан судалсан бүтээл тун ховор, ялангуяа бүтээвэрзүйн үзэгдэл шинжлэх ухааны аман ярианд хэрхэн хэрэглэгдэж буй талаар хийсэн судалгаа хараахан байхгүй. Мөн шинжлэх ухааны аман ярианы судалгаанд ашиглах хэрэглэгдэхүүний сан ч бүрдээгүй байна. Шинжлэх ухааны аман яриа нь хэлний олон төрлийн хэрэглүүр бүхий найруулгын өвөрмөц онцлогтой, монгол хэлшинжлэлийн түүхээс үзэхэд онол, практикийн хувьд бараг судлагдаагүй учраас цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа юм.
Орчин цагийн монгол хэлнээ нөхцөл үйл үгийн талаар хийсэн судалгаа нэлээд байдаг хэдий ч шинжлэх ухааны бичгийн хийгээд ярианы хэлний хэм хэмжээ, бүтэц хавсарсан нэлээд төвөгтэй үзэгдэл болох шинжлэх ухааны аман ярианд нөхцөл үйл үгийг хэрэглэх талаар хийсэн судалгаа огт байхгүй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 263
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :