Стандарт сорилуудыг гэрлэсэн хувь хүн, гэр бүлийн хосууд, тэдэнтэй ажилладаг мэргэжилтнүүд ашиглан, өөрсдийн болон үйлчлүүлэгчдийнхээ гэрлэлтийн сэтгэл ханамж, бэлгийн харилцааны сэтгэл ханамжийг тодорхойлох боломжтой. Эдгээрийг тодорхойлсноор хувь хүн, хосууд сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдах шаардлагатай эсэхээ мэдэж, улмаар тэдгээр үйлчилгээнд холбогдох боломжтой болно.
Гэрлэлтдээ сэтгэл ханамжгүй ч гэр бүлээ цуцлалгүй амьдарч буй олон хосууд байдаг бөгөөд тэд сэтгэцийн болон сэтгэл зүйн хувьд хүндхэн байдалд орсон байдаг. Тэдгээр хүмүүсийн гэрлэлтийн сэтгэл ханамж, бэлгийн харилцааны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх сэтгэл зүйн үйлчилгээний хөтөлбөр боловсруулах, үр дүнг хянах, үнэлэхэд мэргэжлийн байгууллага болон мэргэжилтнүүд санаа авахад тус дэм болох боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0