Бид судалгаагаа зөвхөн гардалавчтанд чиглүүлэн тархалт, ангилал зүйн талаас голдуу хийсэн. Гардалавчтаны багийн Vespertilionidae овгийн Murininae, Myotinae, Vespertilioninae дэд овогт хамаарах 7 төрөл, 19 зүйл гардалавчтан тархдаг болохыг морфологи, генетикийн судалгаагаар тогтоосон. 17 зүйлийн гардалавчтанаас 6 зүйл, 1 дэд зүйл эктопаразит шинжлэх ухаанд шинээр тэмдэглэж, 24 зүйлийг Монголоос анх удаа бүртгэж, нийт 42 зүйл эктопаразит шимэгчилдэгийг тогтоов. Монгол оронд тархах гардалавчтаны 16 зүйлийн эхолокацийн сан бүрдүүллээ. Гардалавчтан амьдардаг 16 агуй илрүүлж, 8 агуйд нь Myotis davidii, M.gracilis, M.petax, M.ikonnikovi, Eptesicus nilssonii, E.gobiensis, Plecotus ognevi зүйлүүд ичээлдгийг тогтоосон. White-nose syndrome (WNS)-г үүсгэгч мөөгөнцөр Pseudogymnoascus destructans Монголын томоохон 8 агуйгаас тэмдэглэлээ. 10 зүйлийн 840 гаруй бодгалийг 13 байршилд бөгжлөн тэмдэглээд байна
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0