Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зохиолч Дармаагийн Батбаярын уран бүтээлийн туршлага, ур чадвар”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3319
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Уран зохиолын хөгжил, шилжилт, богино өгүүллэг, дүрийн сэтгэл зүй, анти роман, бодрол тууж, гүн ухаан, бясалгал, экзистенци ойлголт

Аннотаци

Зохиолч Д.Батбаярын уран бүтээлийн туршлага, ур чадварын асуудлыг судалсны эцэст дараах дүгнэлтэд хүрлээ. Үүнд:
1. Д.Батбаяр хүүрнэл болон жүжгийн зохиолын төрлөөр туурвилын ихээхэн туршлага хуримтлуулсан төдийгүй төрөл зүйлийн хүрээнд зарим бодит шинэчлэлийг хийж, ялангуяа хүүрнэл зохиолын төрлөөр шинэ төрөл зүйлүүдийг амжилттай туршин, бүтээж чадсан байна.

2. Гол шинэчлэл нь: Нэгд, агуулгын хувьд үйл явдал хөөн дүрсэлдэг уламжлалаас татгалзаж, дүрийн сэтгэлзүйг нээн харуулах, зохиогчийн субъектив хандлагыг дүр, дүрслэлээр дамжуулан давхар илэрхийлэх, бэлгэдэл, бодрол бясалгалын өнгө аясыг гол арга барилаа болгож, өмнө нь тэр бүр байгаагүй шинэ сонирхолтой өгүүлэмж, өвөрмөц бодгаль дүр, энгийн атлаа гүн гүнзгий утга агуулгыг нээн гаргаж, зохиогчийн өөрийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээг зоригтой нээлттэй илэрхийлж чадсанд гол шинэчлэл оршино. Хоёрт, МОҮУЗ-ыг хэлбэрийн хувьд төдийгүй цаг үеэ хурцаар тусгасан гүн ухаан, ёс суртахууны шинэ содон сэдэв, асуудлуудыг дэвшүүлэн тавьж агуулгын талаасаа ч шинэчлэгдэхэд бодитой хувь нэмэр оруулсан байна. Гуравт, соц реализмын арга барилыг шинэ реализмын төвшинд хүргэн шинэчилж, мөн уран сайхны чөлөөт сэтгэлгээг дэлгэрүүлэхэд шинэ урсгал чиглэл нэвтрүүлж, дотооддоо утга зохиолын үзэл баримтлал бүхий шинэ дэг сургууль бүхий бүлгэм үүсгэж, үзэл номлолоо уран бүтээлээрээ туршин шинэчлэл хийх оролдлогыг уран бүтээлийнхээ замналдаа тасралтгүй хийж, чамгүй амжилт олж ирсэн байна.

3. Уран сайхны дүрийн сэтгэлзүйн болон бэлгэдэлт шинж чанарт дэвшил хийж, өвөрмөц зан төрхтэй гүн ухааны шинжтэй хийсвэр дүр, “зохиолч төвтэй дүр” бүтээсэн бөгөөд хожмын бүтээлүүдэд нь гол ба туслах дүрийн үүрэг эн тэнцүү, ялгарахын аргагүй бодгаль төрхтэйгээр дүрслэгдэх болсон байна.

4. Бичлэгийн хувьд үйл явдлыг энгийнээр дүрсэлдэг ч цаанаа уншигчдыг татах товч хэрнээ давтагдашгүй баялаг утга агуулгыг шингээж, түүнийгээ бодрол бясалгал, эргэцүүлэл бүхий гүн ухааны аясаар, мөн утга уянга, бэлгэдэлт шинж, уран дүр дүрслэл бүхий уран сайхны өндөр төвшинд боловсруулан, хэл найруулгын хувьд энгийн атлаа ончтой, нягт бүтцээр илэрхийлж чаддаг арга барилтай зохиолч болох нь харагдаж байна.

5. Тэрбээр уламжлалт дорнын болон монгол сэтгэлгээг зохиол бүтээлдээ байнга шингээж, өрнийн шинэ сэтгэлгээгээр баяжуулан, утга зохиолын өөрийн гэсэн үзэл баримтлал, номлол бүрэн төлөвшсөн, түүнийгээ зохиол бүтээлдээ чадварлаг ашигладаг бүтээлч сэтгэлгээтэй, авьяастай зохиолч болох нь нотлогдож байна.

6. Түүний уран бүтээлийн туршлагын бодит жишээ болсон хүүрнэл зохиолын бичил төрөл зүйлүүд болон эсээ зохиолын талаарх судалгааг өргөжүүлж, шинэ төрөл зүйл, бичлэгийн арга барил, туршиц туршлага болохыг нь судлаачийн байр сууринаас баталсан болно. Үр дүнд нь зохиолч Д.Батбаяр бичил зохиолын бэсрэг өгүүллэг, уянгын болон гүн ухааны бодрол, эргэцүүлэл, уянгын зураглал, бичил ойллого, уран шигтгээ, афоризм зэрэг бичил төрөл зүйлүүдээр зохиол бүтээлээ уран чадварлаг бичиж туурвисан, эсээ, анти роман зэрэг өвөрмөц шинэлэг төрлүүдийг амжилттай туршсаныг нотлон харууллаа. Түүний уран бүтээлийн туурвилын туршлага өөрийн авьяас, уран бүтээлч сэтгэлгээнээс гадна багш Д.Намдаг болон тухайн үеийн утга зохиолын тэргүүлэх үзэл санаанаас байнга суралцаж, өөрийн соргог оюунаар ур чадвар болгон идээшүүлж чадсан нь судлаачдын ажиглалт, өөрийнх нь уран зохиолыг үзэх үзэл болон уран бүтээлийнх нь ур чадвараар давхар батлагдлаа.
Нэгтгэн дүгнэвэл, зохиолч Д.Батбаяр нь шинийг эрэлхийлэх сэтгэлгээ, уран бүтээлийн туршлага, ур чадварын хувьд МОҮУЗ-ын хувьсал өөрчлөлт, хөгжил төлөвшлийн онцгой үзэгдэл /феномен/, бодит жишээ болж, утга зохиолын хөгжилд өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлж чадсан гол төлөөлөгч мөн юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 320
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :