Монгол хэлний үг бүтээх дагаврыг бүртгэн утгыг тодорхойлон, үйл язгуур, үндсээс жинхэнэ нэр бүтээх дагаврыг тусгайлан судалж, түүний утга, бүтцийг хэлний судалгаа, шинжилгээнд үндэслэн нэгтгэн, утга-байрлал-давтамж гэсэн харилцан шүтэлцээт үзэгдлийг судалсан бүтэц-байрлалын судалгаа юм.
Үйл язгуур, үндсээс жинхэнэ нэр бүтээх дагавруудын хоёр харьцах орчны загварыг гаргаж, дагавар тус бүрийн урагш, хойш харьцах байрлалыг дараах шинжээр ялгаж байна.
Үйлээс жинхэнэ нэр бүтээх дагаврын урагш харьцах байрыг
а/. Урагш зөвхөн язгууртай харьцах
б/. Урагш зөвхөн дагавартай харьцах
в/. Урагш язгуур дагаврын аль алинтай нь харьцах гэж ялгаж байна.
Үйлийн тусах ба эс тусах үйл үндэстэй харьцах талаар:
Зөвхөн тусах үйл язгууртай харьцах дагавар
Зөвхөн эс тусах үйл язгууртай харьцах дагавар
Тусах болон эс тусах аль алинтай нь харьцах дагавар
Үйлээс жинхэнэ нэр бүтээх дагаврыг хойш харьцах байраар нь:
а/. Хойшоо зөвхөн нөхцөлтэй харьцах дагавар
б/. Хойшоо дагавар, нөхцөлийн аль алинтай нь харьцах дагавар
Үйлээс жинхэнэ нэр бүтээх дагаврын хойшоо дагавартай харьцах байрыг:
Зөвхөн нэр үг бүтээх дагавартай
Зөвхөн үйл үг бүтээх дагавартай харьцах
Нэр ба үйл үг бүтээх дагавартай харьцах дагавар
Монгол хэлэнд нэр үгийн бүтцэд дунджаар 2-3 дагавар давхарлан орж тохиолддог.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0