Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ринчиний Чойномын яруу найргийн эх бичгийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3324
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Гар бичмэл, намтар, уран зохиол, үндэсний үзэл, зохиогчийн өв, зохиогчийн дуу хоолой, харьцуулалт хийх, тэмдэглэлийн дэвтэр

Аннотаци

Р.Чойномын гар бичмэлүүдийг хавсралтаар толилуулахын зэрэгцээ яруу найргийн бүтээл болох шүлэг, “Алтай”, “Алтан тал” найраглал, “Хүн” шүлэглэсэн роман зэргийн гар бичмэл, зохиогчийн дуу хоолойн бичлэг, хэвлэгдсэн ном, тухайн зохиолын олон удаагийн хэвлэлтүүдийг хооронд нь эх бичгийн судалгааны үүднээс харьцуулан судаллаа.
Энэхүү судалгаанаас үзэхэд хэвлэлийн мадгаас гадна үг, үсэг, мөрөөр сольсон, орхисон, нэмсэн зэрэг зохиогчийн эхийг гажуудуулсан, балласан, дарсан засан сайжруулсан, хэвлэл утга зохиол хянах газрын шүүлтүүрээс зайлсхийсэн мэт хассан, ур чадварыг муутгасан зэрэг олон өнгө аяс харагдаж байна. Ялангуяа “Хүн” романд хэвлэгдсэн ном, гар бичмэл хоёрыг харьцуулан судалснаар анхны гар бичмэлээ хэвлэлд бэлтгэхдээ дахин засамжлан бичсэн болохыг нотолж, хэвлэлд бэлтгэсэн хоёр дахь эх байсныг илрүүлсэн юм. Үг, үсгийн алдаа зөрөөгөөр үл барам түүний чанадах утга, үйл явдал, дүр дүрслэлийн олон талыг хамарсан асуудлыг дээрхи зохиолуудын эх бичгийн судалгаагаар илрүүлсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 244
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :