Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны Алтайн бүсэд Чавганы сортуудын биологи аж ахуйн онцлогийг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3332
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : жимс, ус, хөрс, ургамал, судлал, талбай

Аннотаци

Судалгааны ажлыг 2002 онд эхэлсэн Судалгаанд Чавганы 6 сортыг харьцуулан судалсан. ОХУ-ын Барнаулын Жимст цэцэрлэгийн хүрээлэнгээс Чемалская, Жёлтая хопти, Память Путова, Алыча МК-1, Алыча МК-2, Алыча Колоновидный сортуудыг авчирч, 6 хувилбар, 6 давталттайгаар талбайд байрлуулан ажиглалт, хэмжилт судалгааг авч, 9 жилийн тоон материалыг боловсруулан нэгэн сэдэвт бүтээлийг бичиж хамгаалсан. .Судалгааны ажлын үр дүнд дараахи дүгнэлтэд хүрэв Үүнд:
1. Алтайн бүсийн нөхцөлд Чавганы сортуудын модны нахиа хөөлт, задралт 4-р сарын 26-наас 5-р сарын 4 -ны үеэр эхэлж, 10-р сарын 10- 15-нд навч уналтаар төгсч ургалтын хугацаа дунджаар 161-172 хоног үргэлжилж байгааг тогтоолоо.

2. Судлагдаж буй сортуудын титмийн өндөр 138- 224 см, титмийн голч 168 -348 см хооронд хэлбэлзэж, өндөр, голч нь харилцан адилгүй байв. Жёлтая хопти
2.24 м, Алыча МК- 2 сортын өндөр нь 1.38 м орчим байв.

3. Чавганы сортуудын мөчрийн жилийн өсөлт Чемалская сорт дунджаар
46.3 см,Жёлтая хопти сорт
42.0 см, Память Путова сорт
36.7 см, Алыча Колоновидный сорт 41 см, Алыча МК-2 сорт
41.5 см, Алыча МК-1 сорт 36 см байгаа бөгөөд мөчрийн өсөлт, дулааны хамаарал (
0.98) эерэг хамааралтай байна.

4. Чавганы судлагдсан сортууд нь шилжүүлэн суулгаснаас хойш 9 дэх жилдээ дунджаар 76-95 % сэргэн ургах чадвартай байна.

5. Чавганы модны ерөнхий байдлын үзүүлэлтээр Алыча Колоновидный, Чемалская сорт хамгийн өндөр
4.8-
4.9 баллын үнэлгээгээр бусад сортуудаас давуу байна. Дисперсийн шинжилгээ хийж үзэхэд сортуудын ерөнхий байдлын үзүүлэлт болон сортуудын хоорондын ялгаа нь магадлалын 95 хувийн түвшинд бодитой байлаа.

6. Чавганы сортууд хортонд нэрвэгдэлт (3 балл) дүнд зэрэг, Алыча МК-1 сортоос бусад нь өвчинд тэсвэртэй болохыг илрүүлэв.

7. Чавганы Чемалская сорт
4.88, Память Путова
4.86, Алыча Колоновидный
4.84 баллын үнэлгээ авч, технологийн өндөр чанартай сортоор шалгарч байна.

8. Судалгаанд хамрагдсан сортуудаас 5 жилийн дундаж ургацаар Чемалская сорт
129.7 цн/га буюу хяналт Жёлтая хопти сортоос
10.8 цн, Алыча Колоновидный сорт
119.4 цн буюу
0.5 ц/га ургац илүү өгч бусад сортоос шалгарч байна.

9. Чемалская
18397.4 мян төг, Жёлтая хопти
12757.0 мян төг, Память Путова
7148.0 мян төт, Алыча Колоновидный
17932.2 мян төг, Алыча МК-1
2243.9 мян төг, Алыча МК-2
4176.4 мянган төгрөгийн ашигтай байна Чемалская сорт
5640.4 мян төг-өөр, Колоновидный сорт
5175.2 мян төг – өөр хяналт Жёлтая хопти сортоос илүү ашигтай байна. Ашгийн түвшин хяналт сорттой харьцуулахад Чемалская сорт
27.5%, Алыча Колоновидный
38.1% -иар илүү, 1 кг жимсний өөрийн өртөг Чемалская сорт
180.8 төг, Алыча Колонновидная сорт
273.7 төгрөгөөр тус тус хямд байна.

10. Судалгаанд хамрагдсан сортуудаас ургац, өвчин хортон тэсвэрлэлт, өвөл болон хүйтэн тэсвэрлэх чадвар, жимсний биохимийн үзүүлэлтүүдээр Чемалская, Жёлтая хопти, Алыча Колоновидный сортууд шалгарч байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 276
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :