Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хонины ноосноос ноолуур ялгах судалгаа, боловсруулалт



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3337
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Хялгас ялгах, ноосны гистологи, ноосны морфологи, хайрсны өндөр, ноосны ширхэгийн даац, малгайт самнах машин

Аннотаци

Техникийн ухааны докторын зэрэг горилогч Дугарсүрэн овогтой Батбаярын “Монгол хонины ноосноос ноолуур ялгах судалгаа, боловсруулалт” сэдэвт бүтээлийн хураангуй.
Ажлын зорилго:
Монгол хонины ноосны бүтэц онцлогт тулгуурлан хялгас ялгах технологийг судлаж, боловсронгуй болгоход оршино.
Судалгааны аргачлал. Судалгааны ажилд онолын болон туршилтын аргуудыг ашиглав. Хонины ноосны шинж чанарын үзүүлэлтүүдийг APLAC хүрээнд олон улсад магадлан итгэмжлэгдсэн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн лабораторид, хүчин чадал сайтай, орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан тодорхойлж, туршилтыг үйлдвэрийн нөхцөлд гүйцэтгэсэн.
Онолын судалгаан дматематик статистикийн корреляцийн коэффициент тооцох, регрессийн загвар тэгшитгэлийг гарган авах, ширхэгтийн морфологи, гистологи, механик, геометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох онол, туршилтын аргуудыг ашигласан болно.
Хонины ноосноос хялгасыг нь ялгах туршилт судалгааны ажлыг ноос ноолуур боловсруулах Говь ХК, “Ээрмэл” ХК, “Алтайкашемир” ХХК, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсын Хөх хотын “Сүнита индустриал” болон Ү Жүн хотын “Ниншиа шинжаан текстил” компаниудад гүйцэтгэсэн.
Онол туршилтын үр дүнгийн боловсруулалт, ширхэгтүүдийн голчийн стастик болон тархалтын үзүүлэлтүүд, боловсруулах ажиллагааны математик загварыг шалгах, ноосноос ноолуурыг ялган авах үеийн загвар тэгшитгэлийг гарган авах тооцоололд
Судалгааны ажлын үр дүн.
1. Судалгааны ажлын хүрээнд анх удаа Монгол хонины ноосны дараахи шинж чанарын үзүүлэлтүүдийг судлаж тогтоосон.
• Монгол хонины ноосны 100 мкм уртад ноогдох хайрсны тоо ноолууран ширхэгт дээр 6,2±1,09, завсрын үсэнд
4.2±0,83, сор үсэнд
3.75±0,83, хялгас үсэнд
4.0±1,0 гэсэн үзүүлэлттэй байна.
• Монгол хонины ноосны ноолуурын нэгж урт дахь хайрсны тоо /6,2/ нь нарийн ноосныхоос 2 дахин бага, ямааны ноолуурын үзүүлэлттэй ойролцоо байна. Монгол хонины ноосны ноолууран ширхэгт нарийн ноосны ширхэгтээс харьцангуй зөөлөн байдаг нь хайрсны дээрх үзүүлэлттэй холбоотой.
• Харин Монгол хонины ноосны ноолуурын хайрсны өндрийн үзүүлэлт /0,88мкм/-ээр ямааны ноолуураас 2 дахин их, нарийн ноостой ойролцоо байна.
• Хонины ноосны хялгасны хайрсны өндөр /1,3мкм/ нь ноолуурынхаасаа
0.42 мкм-ээр өндөр байна. Ингэснээр хялгасны гадаргуу ноолууран ширхэгтээс ширүүн байх нөхцөл болдог.
• Хонины ноосны ширхгүүдийн бөх батыг тасралтын үеийн хүчдлээр нь харьцуулбал, хамгийн даац сайтай нь завсрын үс
155.46 МПа үзүүлэлтэй байсан бол, ноолууран ширхэгт
144.33 МПа, сор
142.57 МПа гэсэн ойролцоо даацын үзүүлэлтэй, хамгийн даац муутай нь хялгас үс
34.79 МПа үзүүлэлттэй тус тус байсан. Үүнээс харахад хонины ноосны хялгас ноолууран ширхэгтээсээ 4 дахин хүчдэл даах чадвар багатай байна.
Монгол хонины ноосноос хялгасыг нь ялгах технологи ажиллагааны үед дараах математик статистикийн боловсруулалтуудыг хийж үр дүнг тооцсон.
Хонины ноосны ноолууран ширхэгт, завсрын үсний голчид дисперсийн шинжилгээ хийж Фишерийн шалгуураар шалгахад нэгэн төрлийн болох нь тогтоогдсон. Харин ноолууран ширхэгт нь сор үс, хялгас үснээс голчийн хувьд эрс ялгаатай болох нь дисперсийн шинжилгээгээр батлагдсан.
• Хялгас ялгах технологийн хүчин зүйлсүүд ерөнхий хүрд, малгайны хоорондын зай , хүлээн авах хүрд болон ерөнхий хүрдний эргэлтийн хурднуудын харьцаа -наас хамааруулж, самнасан хонины ноосны ноолуур агууламж, дундаж урт, гарцын үзүүлэлтүүдийн оновчтой утгыг тодорхойлсон. Туршилтын өгөгдлүүдийг боловсруулж, хүчин зүйлсийн томъёолсон утга бүхий дараахь тэгшитгэлүүдийг гарган авсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 447
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :