Төв банкны бие даасан хараат бус байдлыг тодорхойлох судалгааны ажлын хүрээнд онолын загвар, олон улсын түвшинд судлагдсан байдлыг харгалзан үзэж Монголбакны бие даасан байдалд үнэлгээ хийлээ. Төв банкныбие даасан байдал хангагдсанаар мөнгөний бодлогын бие даасан байдал бий болно гэдэгтэй онолын болон практик судалгаа хийсэн судлаачидтай санал нэг байна. Судалгааны ажил нь төв банкны бие даасан байдлыг онолын хандлага болон судлаачдын судалгааны арга зүйд тулгуурлан тохиромжтой гэж үзсэн CBIM индекс тооцох аргачлалыг боловсруулж, хуулийн хэрэгжилтийн хүрээнд Монголбанкны бие даасан байдлын индекс
0.39 (хангалтгүй) гэж үнэлэв. Монгол улсад төв банкны бие даасан байдлын хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн боловч хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0