Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бэлчээр, тариалангийн хөнөөлт мэрэгчидтэй механик биологийн аргаар тэмцсэн дүн.



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3305
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Цайвар үлийч (Lasiopodomys brandtii), Хул чичүүл (Meriones unguiculatus), хөеө, ноохой, нүх, үлий

Аннотаци

Монгол орны ойт хээр, тал хээрийн бүсийн бэлчээр, тариалангийн талбайд цайвар үлийч 40 орчим сая га талбайд тархаж хэт олширсон үедээ бэлчээрийн ургамлыг 70-90 % хөнөөж мал аж ахуй, газар тариалангийн салбарт ихээхэн хохирол учруулдаг. Бэлчээр, тариалангийн хөнөөлт мэрэгч цайвар үлийч, хул чичүүлтэй 1960-аад оноос химийн аргаар тэмцэж ирсэн боловч химийн хорын байгаль орчин, хүн, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөө ихсэж байгааг судлаачид тогтоосон байдаг. Манай улс 1990-ээд оноос бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй зөвхөн химийн аргаар тэмцэж ирсэн чиг хандлагыг өөрчилж, 2003 оноос бэлчээр, тариалангийн ургацыг байгальд халгүй аргаар хамгаалах талаар шийдвэртэй бодлого явуулж, бэлчээрт химийн хор хэрэглэхийг багасгах, улмаар хэрэглэхгүй байх, цаашид газар тариаланд химийн хорын хэрэглээг багасгаж, бусад амьтадад аюулгүйгээр хэрэглэх аргыг туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилт тавьсан. Иймээс байгаль орчинд халгүй аргаар бэлчээр, тариалангийн газарт зонхилон тархсан хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх аргыг судлах үндэслэл болов.
Дээрх зорилт, зорилгыг хэрэгжүүлснээр: Монгол орны бэлчээр, тариалангийн ургацын гол хөнөөлт мэрэгч цайвар үлийч, хул чичүүлийн газарзүйн тархалтын хэмжээг шинэчлэн тогтоож зураглал боловсруулав.
Бэлчээр, тариалангийн талбайд зонхилон тархсан мэрэгчдийн зүйлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн тодорхойлсон.
Бэлчээр, тариалангийн талбайд тархсан хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх байгаль орчинд халгүй аргыг судалж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зөвлөмж боловсруулав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 12

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 227
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :