1. Ургацанд үзүүлэх цаг агаарын даяарчиллын нөлөөллийг нарны идэвхижлийн дахин давтагдах хэлбэлзэл, түүнээс хүчтэй хамааралтай хур тунадас, температуртай холбон судлахад гантай ба гандуу жилүүдийн давтамж 11 жил байна.
2. Цаг уурын үзүүлэлтүүдийг судалж үзэхэд ургац бүрэлдэх чухал нөхцөл нь газар тариалангийн төв бүсэд буудайн ургацанд 5-8 сарын хур тунадас ургацыг нэмэгдүүлж, харин нарны идэвхижилт болон 5-8 сарын агаарын температурын нийлбэр зэрэг хүчин зүйлс ургацыг бууруулж байна. Буудайн ургац бүрэлдэхэд байгаль, цаг уурын үзүүлэлт 42 хувийн хамааралтай байна.
3. Байгалийн хүчин зүйл дотроос газар тариалангийн төв бүсийн хөрсний үзүүлэлтүүдийг усалгаатай 24 талбай, усалгаагүй 12 талбайн хувьд хөрсний 11 үзүүлэлт тус бүрээр тооцон, ургац нэмэгдүүлэх нөлөөллийн загварыг боловсруулахад хөрсний ялзмагт үеийн зузаан, ерөнхий азот, калийн агууламжийн нөлөөлөл ургацыг нэмэгдүүлж байна.
4. Усалгаатай тариаланд хөрсний А үеийн зузаан, ялзмагийн агууламж, урвалын орчин гэсэн гурван хүчин зүйлс буудайн ургацыг ахиуц нэмэгдүүлж, хөрсний үзүүлэлт ургацын 56 хувийг бүрдүүлж байна.
5. Усалгаагүй тариаланд хөрсний А үеийн зузаан, ялзмагийн агууламж, солилцох суурь, хөдөлгөөнт фосфор, хөдөлгөөнт калийн агууламжийн хэмжээ нь ургацыг ахиуц нэмэгдүүлж байна. Усалгаагүй тариаланд хөрсний үзүүлэлт ургацын
54.6 хувийг бүрдүүлж байна.
6. Агротехникийн үзүүлэлтийг механик, тэг технологийн үед хоёр тусад нь тооцоолоход буудайн ургацанд хамгийн хүчтэй нөлөөлдөг хүчин зүйлд тэг технологийн үед үрийн соёололт ( r=
0.75), 1000 үрийн жин (r=
0.74 ), үрийн цэвэршилт (r=
0.65 ) орж байгаа бол механик технологийн үед үрийн соёололт ( r=
0.74), үрийн цэвэршилт ( r=
0.64), үр суух гүн (r=
0.34 ) орж байгаа нь буудайн тариалалтанд үрийн чанар хамгийн чухал хүчин зүйл гэдэг нь харагдаж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0