Сүүлийн үед ашиглалтын хугацаа нь дууссан, хуучирч муудсан барилгыг буулгасанаас барилгын хог хаягдал ихээр гарах боллоо. Буулгасан барилгаас гарах “хаягдал” материалыг механик аргаар боловсруулж, шигшиж ангилан бетоны дүүргэгч /хоёрдогч түүхий эд/ байдлаар эргүүлэн ашиглах арга, технологи гадаад орнуудад нэвтэрч байгаа бөгөөд энэ арга, технологийг өөрийн орны барилгын салбарт нэвтрүүлэх явдал чухал хэрэгцээтэй зүйл болж байна.
Манай оронд барилгын хаягдал болон бетоны хаягдлыг дахин боловсруулж ашиглах талаар хийгдсэн судалгаа, шинжилгээний бүтээл хомс байна. Иймээс буулгасан барилгын хаягдал бетоныг механик аргаар боловсруулан хүнд дүүргэгчтэй бетон, төмөрбетон эдлэл үйлдвэрлэх, хаягдалгүй технологийг практикт нэвтрүүлэхэд уг бүтээлийн үндэслэл оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0