Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цэргийн аюулыг үнэлэхэд үйлдлийн шинжилгээний аргыг ашиглах нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3330
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Системийн шинжилгээ, аюулгүй байдал, математик загварчлал, математик хэрэглээ

Аннотаци

Аливаа этгээдийн үйл ажиллагааны оновчтой хувилбарыг математик загварчлалын тусламжтайгаар судлахад ашиглагддаг үйлдлийн шинжилгээний салбар нь Монгол оронд сүүлийн 20 гаруй жилд эрчимтэй хөгжиж, өнөө үед ихэнх салбар үйл ажиллагаандаа амжилттай хэрэглэдэг болж байна.
Тиймээс Цэргийн шинжлэх ухаанд үйлдлийн шинжилгээний аргыг өргөн нэвтрүүлж, цэргийн аюулын үед өөрийн стратеги, тактикаа зөв боловсруулах, гарч болзошгүй эрсдлийг багасгах, үйл ажиллагаагаа оновчтой явуулах, хүч хэрэгслийг зөв хуваарилах зэрэг асуудалд үйлдлийн шинжилгээний аргыг ашиглан тооцох нь тулгамдсан асуудал болж, өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж байна. Тиймээс цэргийн аюулын үнэлгээнд үйлдлийн шинжилгээний аргыг ашиглах арга зүйг тодорхойлсон бүтээл гаргах хэрэгцээ шаардлага энэхүү судалгааны ажлыг явуулах үндэслэл болсон.
Судалгааны ажлын зорилго:
Цэргийн аюулын мөн чанар, үйлдлийн шинжилгээний онол, арга зүйн судалгаанд тулгуурлан үйлдлийн шинжилгээний зарим голлох арга, түүний хэрэглээний онолын үндсийг шинжилж, цэргийн аюулыг үнэлэхэд тэдгээрийг хэрэглэх арга зүйн зөвлөмж боловсруулах.
Судалгааны ажлын үр дүнгийн онол, арга зүйн ач холбогдол
1. Цэргийн аюулын: далд аюул, заналхийлэл, түрэмгийлэл гэсэн гурван хэлбэрийн онол, арга зүйн үндсийг тодотгож, тэдгээрийн функционал хамаарлыг цэргийн аюулгүй байдалтай холбон томьёолж, цэргийн аюулын үнэлгээний үзүүлэлт шалгуурыг тодорхойлсонд,

2. Цэргийн аюулын үнэлгээнд үйлдлийн шинжилгээг хэрэглэх ерөнхий арга зүйг боловсруулж, загваруудыг байгуулах, зорилгыг функцийг олох онол, арга зүйн жишээнүүдийг үзүүлсэнд,

3. Цэргийн аюулын шинжилгээнд өргөн хэрэглэгдэх үйлдлийн шинжилгээний зарим гол аргуудын онолын үндсийг товч авч үзэж, гурван загварыг өргөтгөн хэрэглэх боломжийг баталсанд тус тус оршиж байна.
Судалгааны ажлын практик ач холбогдол
1. Цэргийн далд аюул болон түүний болзошгүй заналхийллийн чанарын үнэлгээг энэхүү бүтээллийн нэгдүгээр бүлэгт тодорхойлсон шалгуур үзүүлэлтүүдийн нарийвчилсан асуулгуудаар мэргэжлийн шинжээчдээс судалгаа авч, боловсруулах замаар хийх практик зөвлөмж өгснөөр,

2. Үйлдлийн шинжилгээг хэрэглэх талаар боловсруулсан ерөнхий зөвлөмжид үйлдлийн шинжилгээг цэргийн далд аюулын үнэлгээнд хэрэглэх суурь үндэс болох системийн шинжилгээний системийн хандлагын аргачлалыг тодорхойлсноор,

3. Өргөн хэрэглэгдэх үйлдлийн шинжилгээний зарим аргыг цэргийн аюулын үнэлгээнд хэрэглэх зөвлөмж боловсруулж, тодорхой жишээгээр бататгаж харуулсан нь цэргийн судлаачдад үйлдлийн шинжилгээний эдгээр аргыг ашиглах хэрэглээний үндсэн ойлголтыг бий болгож байгаа зэргээр тус тус илэрхийлэгдэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 235
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :