Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Насанд хүрсэн хүний элэгний венийн бүрдэл, үлэмж болон бичил бүтцийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3386
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Элэг, доод хөндийн вен, элэгний вен

Аннотаци

Элэгний эмгэгийг төгс эмчлэх эцсийн шалгарсан арга бол элэг шилжүүлэн суулгах эмчилгээ юм. Элэг шилжүүлэн суулгах мэс засал дэлхий дахинд болон манай оронд эрчимтэй хийгдэх болсон. Реципиентийн шинэ элэгний үйл ажиллагаа, түүний нөхөн төлжилт нь мэс заслын явцад хэр зөв оновчтой хийснээс үр дүн хамаарна. Үүнтэй холбоотойгоор цөсний суваг болон элэгний судаснуудын хувилбар, салаалалтын хэв маягийг тогтоож, түүндээ тохирсон донор, реципиентүүдийг сонгон авах, мэс заслын хувилбаруудыг тогтоох зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс элэгний гадар ба дотор байрлах судаснууд, тэдгээрийн салаануудын хэлбэр, хэмжээ, нээгдэх байдал зэргийг эх орны хэмжээнд тодорхойлох хэрэгтэй. Элэг богино хугацаанд нөхөн төлжих чадвартай өвөрмөц эрхтэн боловч TGF зэрэг бодисын нөлөөгөөр нөхөн төлжилтийн үйл явц нь зогсдог. Цөсний урсгал багасах тусам элэгний нөхөн төлжилт удааширч байдаг. Манай орны хувьд элэгний венийн салаалах хэв маяг, түүний үлэмж болон бичил бүтцийн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо.
Эрүүл ба цөсний зогсонгишилтой хүний элэгний венийн салаалах хэв маяг, үлэмж болон бичил бүтцийг судлаж, цөс зогсонгишлын үеийн элэгний вен, элэгний эдийн өөрчлөлтийг судлах. Бидний судалгаагаар хамрагдсан цогцсуудад элэгний баруун венийн 1-р хэлбэр зүүн болон дунд венийн А хэлбэртэй хоршсон тохиолдол 2,6%, В хэлбэртэй хоршсон тохиолдол 7,9%, С хэлбэртэй хоршсон тохиолдол 6,6%, D хэлбэртэй хоршсон тохиолдол 1,3% Е хэлбэртэй 1,3% тус тус хоршсон байна. Элэгний баруун венийн 2-р хэлбэр зүүн болон дунд венийн А хэлбэртэй хоршсон тохиолдол 3,9%, В хэлбэртэй хоршсон тохиолдол 5,3%, С хэлбэртэй хоршсон тохиолдол 11,8%, D хэлбэртэй хоршсон тохиолдол 5,3%, Е хэлбэртэй 3,9% тус тус хоршиж тохиолдож байлаа. Элэгний баруун венийн 3-р хэлбэр зүүн болон дунд венийн А хэлбэртэй хоршсон тохиолдол 1,3%, В хэлбэртэй хоршсон тохиолдол 6,6%, С хэлбэртэй хоршсон тохиолдол 6,6%, D хэлбэртэй хоршсон тохиолдол 3,9%, Е хэлбэртэй 6,6% тус тус хоршиж тохиолдож байлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 142
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :