Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын хөдөлмөр технологийн бага, дунд боловсролын түүхэн судалгаа, үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3391
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Политехник боловсрол, үйлдвэрлэлийн хөдөлмөр, агуулга, аргазүй, дизайн, төслийн ажил, техникийн түүх

Аннотаци

Асуудлын судлах хэрэгцээ, шаардлага:
1. Монголын хөдөлмөр технологийн бага, дунд боловсролын агуулга, арга зүйн хөгжлийн асуудлыг бүхэлд нь судалж, нэгтгэн эмхэтгэсэн бүтээл одоогоор гараагүй байна.

2. Даяарчлалын энэ эрин үед хөдөлмөр технологийн бага, дунд боловсролоор хүрсэн үр дүн, үнэт зүйлсийг авч үлдэх, сургамжтай зүйлсийг тодруулах

3. Манай улсын Дизайн технологийн бага, дунд боловсролыг үндэсний уламжлал, улс орнуудын Дизайн технологийн боловсролтой нийцүүлэх замаар цаашид хөгжүүлэх үзэл баримтлал, агуулгын хүрээг боловсруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна.
Судалгааны ажлын зорилго:
Хөдөлмөр технологийн бага, дунд боловсролын өнгөрсөн ба өнөөгийн түүхэн замналыг шинжлэн судалж, Дизайн технологийн үндэсний сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулгын хүрээний нэгэн хувилбар боловсруулах
Судалгааны ажлын зорилт
1. Хөдөлмөр технологийн бага, дунд боловсрол, сургалтын хөгжлийн үе шатыг тодорхойлох;

2. Политехникийн боловсрол хэрэгжсэн үеийн хөдөлмөр сургалт хэрхэн хөгжиж ирсэн түүхэн замналыг судлах;

3. Технологийн бага, дунд боловсрол, сургалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх;

4. Орчин үеийн нөхцөлд Дизайн технологийн бага, дунд боловсролыг цаашид улам боловсронгуй болгон хөгжүүлэх үзэл баримтлал, агуулгын хүрээний нэгэн хувилбарыг боловсруулах
Судалгааны ажлын арга зүйн үндэс:
Эрдэмтэн, судлаачдын хүлээн зөвшөөрсөн гол баримтлал, зарчим, арга, ололт, үзэл санаа, судалгааны тулгуур суурь болох бүтээл, төрөөс ерөнхий боловсролын талаар баримталж байсан бодлого, хөдөлмөр политехник, технологийн бага, дунд боловсролын түүхэн үйл явцад холбогдох баримт материалыг судалсан.
Судалгааны ажлын зорилго, зорилтыг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухааны танин мэдэхүйн философийн диалектик арга (үзэгдэл юмсыг судлахдаа систем, бүтцээр нь үзэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулах), ерөнхий арга (түүхэнд холбогдох баримт бичиг судлах, асуулга, ажиглалт, ярилцлага), математик-статистик зэрэг тусгай аргыг хэрэглэсэн юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 172
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :