Хүүхдийн шүд цоорох өвчин (ШЦӨ) нь дэлхийн ихэнх хөгжингүй улс орны хүүхдийн 60-90%-ийг хамарсан, амны хөндийн хамгийн түгээмэл, архаг халдварт өвчин юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад хийгдсэн хүүхдийн ШЦӨ-ний талаарх судалгааны дүнгээс харахад нийт хүүхдийн 80-аас дээш хувь нь ШЦӨ-нд өртсөн болох нь тогтоогдсон байна.
Хүний биеийн өсөлт хөгжлийн эрчимтэй үе болох хүүхэд насанд ШЦӨ, түүний хүндрэлээс үүдсэн олон төрлийн сөрөг үр дагавар хүүхдийн бие махбодод үүсч болдогийг судлаачид дурдсаар байна. Тухайлбал цоорсон шүдтэй хүүхэд шүд өвдөхөөс эмээн, хоол хүнсийг бүрэн зажлаж, бутлалгүй залгиснаас биеийн өсөлт хөгжилтөнд шаардлагатай, хангалттай шим тэжээлийг авч чаддаггүй байна. Манай оронд хүүхдийн бие бялдар, өсөлт хөгжилтийн талаар нэлээд судлагдсан хэдий ч ШЦӨ-тэй холбон судалсан судалгаа хараахан хийгдээгүй байна.
Зорилго: Сургуулийн өмнөх насны хүүхдийн шүд цоорох өвчин ба биеийн өсөлтийн зарим үзүүлэлтийн хамаарлыг судлахад оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд Улаанбаатар хотын 3-5 настай 499 хүүхэд хамрагдсан ба амны хөндийн эмнэлзүйн үзлэгийг нэг эмч дагнан гүйцэтгэж, шүдний өвчлөлийн байдлыг ДЭМБ-ын 2003 оны зөвлөмжийн дагуу тодорхойлсон. Хүүхдийн ШЦӨ-ний идэвх, шүлсний буфферийн багтаамж, сэдээлтэт шүлс ялгарах хурдыг судлаач Ц.Шимоногийн (1974 он) аргачлалаар Япон улсын Морита компанид үйлдвэрлэсэн CAT21, CAT21 Buf сорилын цомгийг ашиглан тодорхойлов. Биеийн өсөлтийн үзүүлэлтийг антропометрийн аргаар, бие бялдрын өсөлт хөгжлийн байдлыг Kaup-н үнэлгээгээр тус тус тодорхойллоо.
Судалгааны үр дүнд статистикийн SPSS
17.0 программ хангамжийг ашиглан боловсруулалт хийсэн.
Судалгааны үр дүн:
1. Судалгаанд хамрагдагсдын дунд ШЦӨ-ний тархалт
93.0%, ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлт
8.2±
0.2 цла/ш,
11.8±
0.4 цла/г (Mean±SE), ШЦӨ-ний хүндрэлийн үзүүлэлт 1.36±
0.02 шүд байв.
2. Судалгаанд хамрагдагсдын ШЦӨ-ний идэвхийг тодорхойлоход
56.7% нь цоорлын идэвх өндөр,
43.3% нь багатай бүлэгт хамаарагдаж байлаа (p<
0.01). САТ21 buf сорилд хамрагдагсдын сэдээлтэт шүлс ялгарах хурдны дундаж
2.83 мл/3мин буюу шүлс ялгарах хурд бага байна. Шүлс ялгарах хурдаар бүлэглэхэд
89.5% нь шүлс ялгарах хурд багатай,
10.5% нь ихтэй байв. Шүлсний буфферийн багтаамжийг судалж үзэхэд 35,7% нь шүлсний буфферийн багтаамж багатай,
64.3% нь ихтэй бүлэгт хамаарагдаж байлаа.
3. Судалгаанд хамрагдсан орон сууцанд амьдардаг 3, 4, 5 настай хүүхдийн биеийн жин ба өндрийн дундаж харгалзан
16.3±
2.1 кг ба
98.9±
5.9 см,
16.9±
2.1 кг ба
103.1±
5.1 см,
19.1±
2.3 кг ба
109.8±
5.2 см тус тус байхад гэр хороололд амьдардаг хүүхдийнх дээрхтэй харгалзан
14.8±1.7 кг ба
95.5±
5.4 см,
16.7±
2.2 кг ба
101.3±
5.9 см,
18.0±
2.0 кг ба
106.1±
5.3 см байв. ШЦӨ нь хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийн байдал хэвийн бус байхад эрсдэлт хүчин зүйл болж (OR 1.3; 95% CI
0.5-
3.1; p<
0.05) байна.
Дүгнэлт:
1. Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын 3-5 настай хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 93,0%, эрчим
8.2±
0.2 цла/ш,
11.8±
0.4 цла/г, ШЦӨ-ний хүндрэлийн үзүүлэлт 1.36±
0.02 шүд байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжид тусгасан ангилалаар “Маш өндөр” түвшинд байна.
2. Судалгаанд хамрагдагсдын дунд цоорлын идэвх өндөр хүүхэд
56.7% байгаа нь ШЦӨ-ний тархалт ба эрчим өндөр байхад нөлөөлж байна. ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлтэнд цоорсон шүдний үзүүлэлт 93%-ийг эзэлж байгаа нь сэдээлтэт шүлс ялгарах хурд
2.83 мл/3мин буюу бага байхад нөлөөлж байна.
3. Судалгаанд хамрагдсан хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил хэвийн бус байхад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг нь шүд цоорох өвчин болох нь тогтоогдлоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0