Монголын бэлчээрийн малын өсөлтийн удирдагч бөгөөд үндсэн хүчин зүйл бол агаарын температур, хур тунадас, салхи зэрэг цаг агаарын хүчин зүйлс юм. Учир нь бэлчээрийн малын тоо толгойн өсөлт нь тэдгээр хүчин зүйлсийн давамгай нөлөөлөлд оршиж, тэдгээрийн хэлбэлзлээс шалтгаалан өсч, буурч байдаг юм. Бэлчээрийн мал аж ахуйн түлхүүр үзүүлэлт болох малын өсөлт ба цаг агаарын хүчин зүйлс болох агаарын температур, хур тунадас, салхины хурдны хоорондох олон хүчин зүйлийн корреляци
0.87-
0.97 байгаа нь тэдгээрийн хоорондох шууд хамаарлыг харуулж байна.
Судлаач бэлчээрийн малын өсөлтийн цаг агаарын хүчин зүйлээс хамаарсан загварын оновчтой хэлбэрийг олж, түүнийг цааш гүнзгийрүүлэн судлах явцад зөвхөн мал аж ахуйд төдийгүй эдийн засгийн бусад асуудлуудад хэрэглэгдэх түгээмэл шинж чанар бүхий “Хугацааны Ялгаатай Мөчлөгийн Эконометрик Загварчлалын Концепци” хэмээх таамаглалыг дэвшүүлсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0