Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Жижиг дунд аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийг боловсронгуй болгох нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3368
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Санхүүгийн тайлагнал, олон улсын стандарт, үндэсний стандартын загвар, бүртгэл хөтлөлтийн аргачлал

Аннотаци

Өнөөдөр ихэнх улсуудын эдийн засгийн хөгжлийн гол хүч нь жижиг дунд үйлдвэрлэл байгаагийн нэг адил Монгол улсад ч жижиг, дунд үйлдвэрлэгчдийн эзлэх хувь нь сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсээр байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих талаар засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал “Жижиг дунд үйлдвэр”-ийн тухай хууль батлагдсан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн, УИХ-аар 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татварын 90 хувийг буцаан олгох тухай хуулийг баталсан, мөн барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжид зээлийн батлан даалт гаргах, тоног төхөөрөмжийг нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Австрийн эдийн засагч Шумпетерийн онолоор “Эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр хүч нь шинэ санаа, санаачлага” гэсэн бөгөөд үүнийг гол хэрэгжүүлэгч нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд юм. Энэ салбарын хөгжлийг дэмжих бодлого бүхий л улс орнуудад хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байна. Өнөөдөр дэлхийн улсуудад Жижиг, дунд аж ахуйн нэгжийн СТОУС-ыг нэвтрүүлэх ажил эрчимтэй хийгдэж байгаа билээ. Үүнтэй уялдуулан 2015 онд шинэчлэн найруулсан НББ-ийн тухай хуулийн
4.3-т ЖДААН-ийн СТОУС-ыг ЖДҮ-ийн тухай хуулийн
5.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангах аж ахуйн нэгж, байгууллага мөрдөнө” гэж заасан. Мөн үүний зэрэгцээ НББ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар
20.
2.3-д “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах” гэж заасан. ЖДААН-ийн чиглэлээр төр, засгийн бодлогод хийгдсэн судалгааны ажлуудаас харахад бизнесийн удирдлага, банкны зээлийн бодлого, санхүүжилтийн хүртээмж, батлан даалтыг нэмэгдүүлэх асуудлууд түлхүү тусгагдсан ба харин эдгээр аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, стандартын асуудлууд дутагдалтай тусгагджээ. ЖДААН-үүдэд хийгдсэн баримтын шалгалтын материалуудыг судлан үзэхэд анхан шатны бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагнал, татвар нийгмийн даатгалтай холбоотой зөрчлүүд ихэнх хувийг эзэлж байна. Иймээс энэхүү судалгааны ажлаар Монгол улсын ЖДААН-ийн нягтлан бодох бүртгэлд өнөөдөр тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхой хүрээнд шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго тавьсан юм.
Судалгааны ажлын зорилго: Монгол улсын жижиг, дунд аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын өнөөгийн байдлыг судлан дүгнэлт өгч үндэсний стандартын загварыг бий болгоход оршино. Зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн:
• Нягтлан бодох бүртгэлийн онол, арга зүйн үндсэн асуудлуудыг судлах
• Жижиг, дунд аж ахуйн нэгжийн бүртгэл, тайлагналын мөн чанар, зориулалт, хөгжлийн хандлагыг судлах;
• Монгол улсын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн байдлыг судалж тулгамдсан асуудлуудыг тодруулах
• Жижиг, дунд аж ахуйн нэгжийн бүртгэлд олон улсын стандартын хэрэгжилтийг судалж, дүгнэлт өгөх;
• Санхүүгийн тайлагналын үндэсний стандартын загварыг боловсруулж, нягтлан бодох бүртгэлийг сайжруулах арга замуудыг тодорхойлох,



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 421
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :