Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk) ургамлын филогенез, фармакологийн зарим үйлдлийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3370
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Коллаген, малондиальдегид, ханд, үрэвсэл, вирүс, нуклеотид, секвенс

Аннотаци

Дэлхийн хүн амын 70-80% нь өөрсдийн эрүүл мэнд, эмнэлгийн анхан шатны тусламждаа уламжлалт анагаах ухаан, ургамлын гаралтай эм, эмийн бэлдмэл хэрэглэдэг байна1. Дэрэвгэр жиргэрүү нь Дорно дахин, Хятадын анагаах ухаанд халуун бууруулах, өвчин намдаах, үрэвслийн эсрэг, хавдар, халдварын эмчилгээнд өргөн хэрэглэдэг ургамал юм. Энэхүү ургамлын байгалийн нөөцийг ухаалгаар ашиглах, түүний анагаах биологийн ач холбогдолыг шинжлэх ухаанчаар танин мэдэх үүднээс фармакологийн болон филогенезийн судалгааг хийх нь ач холбогдолтой. Судалгааны ажлын зорилго: Монголд ургадаг Дэрэвгэр жиргэрүү ургамлын филогенезийн судалгаа хийж, фармакологийн зарим үйлдлийг тогтоох
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй Дэрэвгэр жиргэрүү ургамлын филогенезийн судалгааг ПГУ-ын аргаар, бөөмийн
5.8S ITS хэсгийн нуклеотидын дарааллыг ITSp1, ITS4R праймерыг ашиглан олшруулж, филогенезийн анализыг MEGA
5.02 программ, удмын модны зураглалд Maximum Likelihood, Maximum Parsinomy аргыг ашиглав.
Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг лиофилизацийн аргаар хуурай ханд бэлтгэн судалгаанд ашигласан. Бэлдмэлийн ерөнхий үйлдэл, хурц хорон чанар (LD50)-ыг В.П.Прозоровскийн (1978) аргаар, Коллагенаар өдөөгдсөн үений үрэвслийн эмгэг загварт нөлөөлөх үйлдлийг David D Brand (2005) нарын аргаар, бөөрний үрэвслийн эмгэг загварт нөлөөлөх үйлдлийг А.Ж.Мондодоев (1988) нарын аргаар, вирүсийн эсрэг үйлдлийг ВНК-21 эсийн өсгөвөр ашиглан судлав.
Судалгааны үр дүн: Филогенезийн судалгааны дүнд бидний судалж буй Дэрэвгэр жиргэрүү (Saposhikovia divaricata-HSUM) нь Saposhnikovia divaricata-н 7 ургамлын нуклеотидтой гомолог хэсэг 99% ижил байна. Maximum Likelihood, Maximum Parsimony зэрэг аргаар байгуулсан удмын модны зураглалд ялгаа гарсангүй. Дэрэвгэр жиргэрүүгийн хандны хурц хорон чанарыг В.Б.Прозоровскийн (1978) аргаар тооцоход LD50 - 624мг/кг байв. Эсийн өсгөвөрт вирүс халдварлуулсан туршилтанд Дэрэвгэр жиргэрүүгийн ханд хэрэглэхэд эсийн гэмтэл үүсгэхгүй байгаа нь энэ бэлдмэлийн найрлагад вирүсийн эсрэг үйлчилгээ бүхий бодис агуулагдаж байгааг харуулж байна. Бөөрний үрэвслийн үед цусанд агуулагдах мочевиний хэмжээ Дэрэвгэр жиргэрүүгийн бүлэгт
12.5-
36.3%-иар бага, креатининий хэмжээ 20-
54.5%-иар бага, үлдэгдэл азотын хэмжээ
13.3-
36.3%-иар бага, нийт уургийн хэмжээ 1.7-
11.7%-иар их байна. Дэрэвгэр жиргэрүү хэрэглэсэн бүлэгт цусны ийлдэст агуулагдах МДА-ын хэмжээ 1.4-
24.7%-иар багассан, улаан эсийн мембранд агуулагдах МДА-ын хэмжээ
3.6-
42.9%-иар багассан, бөөрний эдэд агуулагдах МДА-ын хэмжээ туршилтын 3 дах хоногт
16.7%-иар нэмэгдсэн боловч 7, 14 дэх хоногуудад
36.5-
65.9%-иар багассан, улаан эсийн мембраны тэсвэрт чанар 1.5-
40.6%-иар дээшилсэн байна. Бөөрний эдийн шинжилгээнд ДЖ хэрэглэсэн бүлэгт туршилтын 3 дах хоногт бөөрний сувганцарын хөндий тэлэгдэж, бүтцээ алдаж бөөгнөрсөн сувганцар, шоо дөрвөлжин хучуур эдийн бөөмийн уусал болсон, 7 дах хоногт эвдэрч хөндийдөө цугларсан түүдгэнцэр, сувганцарын бүтэц алдагдсан, бөөгнөрөл болсон, 14 дэх хоногт хөөмөгшсөн шулуун сувганцар, завсрын эдийн үрэвсэл, сэргэж буй сувганцрын бүтэцтэй байна.
КӨҮҮ-ийн эмгэг загвар үүсгэн туршилтын амьтны биеийн жинг туршилтын хугацаанд тодорхойлоход эрүүл хяналтын бүлгийн хулганы биеийн жин 1.4-
3.4%-иар нэмэгдсэн, эмгэг хяналтын бүлгийн хулганы биеийн жин
3.1-26%-иар буурсан, Дэрэвгэр жиргэрүү хэрэглэсэн эмчилгээний бүлэгт хулганы биеийн жин 1.8-5%-иар нэмэгдсэн, Натрийн салицилат хэрэглэсэн эмчилгээний бүлэгт биеийн жин
0.3-
8.7%-иар нэмэгдсэн байв. Бидний судалгаагаар Коллаген II-оор дархлаажуулснаас хойш 12 дах өдөрт зарим хулганы сарвууны хэсэг улайж эхэлсэн бөгөөд туршилтын 21 дэх өдрөөс нийт хулгануудад үений үрэвслийн шинж тэмдэг тодорхой хэмжээгээр илэрч, Дэрэвгэр жиргэрүү болон Натрийн салицилат хэрэглэсэн бүлэгт 35, 49 дэх өдөр эмнэл зүйн илрэл хамгийн тод илэрсэн байна.
Үений үрэвслийн үед захын цусан дах цагаан эсийн тоо Дэрэвгэр жиргэрүү хэрэглэсэн бүлэгт 35 дах хоногт
5.6х109/л, 49 дэх хоногт
10.0х109/л болж нэмэгдсэн, 63 дах хоногт
5.0х109/л болж буурсан, эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулбал 35 дах хоногт
32.5%-иар, 49 дэх хоногт
37.8%-иар, 63 дах хоногт
49.4%-иар тус тус багассан байна.
Туршилтын 21 дэх хоногт эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад Дэрэвгэр жиргэрүүгийн бүлэгт лимфоцит эсийн тоо
49.3%-иар, CD4 эсийн тоо
5.9%-иар бага, CD8 эсийн тоо
19.4%-иар их, CD4/CD8 эсийн харьцаа
29.1%-иар тус тус бага тодорхойлогдсон.
Туршилтын 63 дах хоногт эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад Дэрвэгэр Жиргэрүү (026мг/кг) хэрэглэсэн бүлгийн амьтдад лимфоцит эсийн тоо
164.3%-иар, CD4 эсийн тоо
2.1%-иар, CD8 эсийн тоо
93.1%-иар тус тус нэмэгдэж, улмаар CD4/CD8 эсийн харьцаа
47.3%-иар багассан байна.
Дэрэвгэр жиргэрүүгийн хандаар эмчилсэн бүлгийн 35 дах хоногт үений гистологи зураглалд үений хөндийн дотор бүрхүүлийн эсүүд сэргэсэн, үений мөгөөрсний өнгөц эсүүдийн нөхөн төлжилт сайжирч эхэлсэн ба 49 дэх хоногт үений хөндийн дотор бүрхүүлийн эсүүд сэргэн, эсүүдийн төлжил болж, 63 дах хоногт үрэвслийн эрчим эрс багасан, мөгөөрсөн эдийн нөхөн төлжил болж сэргэлт болсон байв.
Дүгнэлт: Монголд ургадаг Дэрэвгэр жиргэрүү ургамлын бөөмийн
5.8S ITS хэсгийн нуклеотидын дараалалыг тогтоож, Генбанкинд бүртгэлтэй лавлагаатай харьцуулахад генетик алслал бага ялгаатай байв. Дэрвэгэр жиргэрүүгийн бэлдмэл нь in vitro нөхцөлд ХЭ-ийн вирүсийн эсрэг нөлөө үзүүлж, үений болон бөөрний үрэвслийн эсрэг, антиоксидант үйлдэлтэй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 693
Сүүлийн сард 19
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :