Зөгийн хорын өвчин намдаах, үрэвсэл дарах, нөхөн төлжүүлэх, даавар шүүрлийг нэмэгдүүлэх, дархлаа сэргээх зэрэг олон талт үйлдлийг харгалзаж өнөө цагийн “чимээгүй дахал” гэж нэрлэгдэх болсон Чихрийн шижин өвчний үед үзүүлэх эмчилгээний идэвхийг судлахыг зорилоо. Энэ зорилгын хүрээнд дараах зоирлтыг дэвшүүлэлээ. Үүнд:
Туршилтын цагаан хулганад хонины цусны улаан эсээр дархлааг өдөөсөн нөхцөлд зөгийн хорын дархлааны тогтолцоонд үзүүлэх нөлөөг судлах.
Туулайд Аллоксанаар үүсгэсэн ЧШӨ-ний эмгэг загварын үед цусан дах глюкоз, өөх тосны солилцоонд, элэг, бөөрний гэмтэл, цусны хэт бүлэгнэлт, өөхний хэт исэлдэлтийн процессд зөгийн хорын үзүүлэх нөлөөг судлах.Судалгааны үр дүнд туршилтын амьтанд хонины цусны улаан эсээр дархлааг өдөөсөн нөхцөлд зөгийн хор нь эсийн болон шингэний дархлааны аль алийг нь идэвхижүүлэх нөлөөтэй болох нь тогтоогдсон юм. аллоксанаар өдөөсөн чихрийн шижин өвчний үед зөгийн хор нь цусны глюкозын хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад бууруулсан. Уг эмгэгийн үед өөх тосны солилцоо, элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдахад зөгийн хор нь урьдчилан сэргийлэх, эмчлэх нөлөөтэй болох нь лабораторийн болон гистологийн шинжилгээгээр тогтоогдсон. Мөн туршилтын амьтанд үүсгэсэн чихрийн шижин өвчний үеийн цусны хэт бүлэгнэлтийг багасгах, өөхний хэт исэлдэлтийн процессыг дарангуйлах нөлөөтэй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0