Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сэтгэл цочролын хоёр туйлт эмгэгийн эмнэлзүйн асуудал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3381
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : амиа егүүтгэх, сэтгэл хөөрөл, сэтгэл гутрал, оношилгооны хожимдол, хөдөлмөрийн чадвар алдалт

Аннотаци

Дэлхийн нийт хүн амын 1-3 орчим хувь нь сэтгэл цочирдлын хоѐр туйлт эмгэгтэй байдаг бөгөөд хүйсийн хувьд болон үндэстэн ястнуудын дунд харилцан адилгүй тархалттай ажээ. Сэтгэл цочирдлын хоѐр туйлт эмгэг нь гол төлөв өсвөр насны төгсгөл үеэс эхлээд ид үе нь 20-30 жил үргэлжилдэг байна. Манай улсад уг эмгэгийн эмнэлзүйг сэтгэл гутрах эмгэг, сэтгэл хөөрөх эмгэг нэрийн дор хамшинжийн хүрээнд тус тусад нь судалсан боловч нэгдмэл цогц байдлаар хийсэн судалгаа одоогоор байхгүй байна.
Зорилго:
СЦХТЭ эхлэн илрэх, дахихад нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгаан, эмнэлзүйн асуудлыг судлан тогтооход оршино.
Судалгааны арга, аргачлал:
Судалгааг зорилтот түүврийн аргаар, агшингийн судалгааны загварыг ашиглан хийлээ. СЭМҮТ-ийн клиникийн тасгуудад болон амбулаторид 2011 оны 9 дүгээр сараас 2013 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд сэтгэл цочирдлын хоѐр туйлт эмгэгийн улмаас үйлчлүүлсэн 112 өвчтөнийг сонгон судалгаандаа хамруулав. Судалгаанд оролцогч тус бүртэй эмнэлзүйн ганцаарчилсан ярилцлага хийж өвчний болон амьдралын түүхийг цуглуулж, тухайн үеийн сэтгэцийн байдлыг тодорхойлсон. Судалгааны дараагийн үе шатанд бичиг баримтын судалгааны аргыг ашиглаж судалгаанд хамрагдагсдын өвчний хуучин түүх, амбулаторийн хяналтын картуудаас хэрэгцээтэй нэмэлт мэдээллүүдийг цуглууллаа. Бид судалгаандаа тусгайлан боловсруулсан 35 бүлэг, 531 асуулт бүхий судалгааны картыг ашиглав.
Үр дүн:
Бидний судалгаанд 14-62 насны, эрэгтэй 31(
27.7%), эмэгтэй 81(
72.3%) нийт 112 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас нь
42.05±
10.28 байлаа. Сэтгэл цочирдлын хоѐр туйлт эмгэг эхлэн илрэх, өвчин сэдрэхэд гэр бүлийн гишүүдийн хэрүүл маргаан (n=73,
65.2%), гэр бүлийн гишүүдийн архидалт (n=46,
41.1%), ажлаас халагдаж ажилгүй болох (n=72,
64.3%) зэрэг сэтгэл зүйн гэмтэл хамгийн их нөлөөлж байна. Мөн судалгаанд хамрагдагсдын
53.6% (n=60) нь удамдаа сэтгэцийн эмгэгтэй хүнтэй байсан бөгөөд удмын зургаас үзэхэд хүйснээс хамааралгүй аутосомын бүрэн бус илрэлтэй давамгайлагч генээр удамшсан байх магадлалтай байлаа.
СЦХТЭ-ийн эмнэлзүйн хэлбэрүүдээс солиорлын шинж тэмдэгтэй гүнзгий сэтгэл гутрал бүхий СЦХТЭ (F
31.5,
33.9%), холимог шинж тэмдэг бүхий СЦХТЭ (F
31.6,
21.4%)-үүд нь зонхилон тохиолдож байна.Судалгаанд хамрагдагсдын дөнгөж
4.5% (n=5) нь оношилгоо эмчилгээний хожимдолгүй буюу эхний нэг сарын дотор сэтгэцийн эмчид хандаж эмчилгээ хийгдсэн байсан бол
95.5% нь 1 сараас дээш хугацаагаар хожимдож оношлуулсан байна. СЦХТЭ-ийн оношилгоо, эмчилгээний хожимдлын нийт дундаж хугацаа нь
2.8±
4.3 нь жил байв. Сэтгэл хөөрөх хамшинжээр анх эхэлсэн СЦХТЭ-ийн нийт хожимдлын дундаж хугацааг, сэтгэл гутрах хамшинжээр анх эхэлсэн нийт хожимдлын дундаж хугацаатай харьцуулж үзэхэд сэтгэл хөөрөх хамшинжээр уг өвчин анх эхлэх нь оношилгоо эмчилгээний хожимдолд хүргэх эрсдэл сэтгэл гутралаас илүү байгаа нь статистик ач холбогдол (p=
0.002; t=1.7; F=
10.2) бүхий хамааралтай байлаа. Хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг эмнэл зүйн хэлбэрүүдтэй харьцуулан судалж үзэхэд сэтгэл цочирдлын хоѐр туйлт эмгэгийн эмнэлзүйн хэлбэрүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд харилцан адилгүй нөлөөлж байгаа нь статистик ач холбогдол (p<
0.023) бүхий ялгаатай байлаа.
Дүгнэлт:
Сэтгэл цочирдлын хоѐр туйлт эмгэг эхлэх ба дахихад сэтгэл зүйн гэмтэл хамгийн их нөлөөлж байна. Мөн хүйснээс хамааралгүй бүрэн бус илрэлтэй аутосомын давамгайлагч генээр удамшсан байх магадлалтай байлаа. СЦХТЭ-ийн эмнэлзүйн хэлбэрүүдээс солиорлын шинж тэмдэгтэй гүнзгий сэтгэл гутрал бүхий СЦХТЭ (F
31.5,
33.9%), холимог шинж тэмдэг бүхий СЦХТЭ (F
31.6,
21.4%)-үүд нь зонхилон тохиолдож байна. Сэтгэл хөөрөх хамшинжээр өвчин анх эхлэх нь оношилгооны хожимдолд хүргэх магадлал илүү их (p<
0.002) байв. СЦХТЭ-ийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хүмүүсийн эзлэх хувь (
72.3%, n=81) бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь өвчний дахилтаас сэргийлэх талаар авах арга хэмжээ хангалтгүй байгаатай холбоотой байж болох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 244
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :