Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Олигомицинээр үүсгэгдсэн протоны хориглолтын загвар дээр Шингүн-5 ба Цагаалин хунчирын эмийн үйлчилгээг судалсан дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3377
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Антиоксидант идэвх, атф синтазагийн fo, олигомицин, протоны хориглолт, цагаалин хунчир, шингүн-5

Аннотаци

Судалгааны ажлын зорилго: Шингүн-5 ба Цагаалин хунчирын идээшмэлийн үйлчилгээг олигомицинээр үүсгэгдсэн туршилтын амьтны загвар дээр судлах зорилгын хүрээнд биеийн жин, биеийн дулаан, мембраны тэсвэрт чанар, малондеальдегидын агууламж, ийлдэсний оксидаза ферментийн идэвх, ийлдэс дэх глюкоз, холестрин, триглицерид, ИНЛП, БНЛП-ийн агууламжийг тодорхойлох. Судалгааны ажлын аргазүй: Олигомициний
0.5 мг/кг тунгаар туулайд хоногт нэг удаа, гурван хоног дараалан тарьж АТФ синтаза ферментэд протоны хориглолтын загвар үүсгэсэн. Шингүн-5 жор ба Цагаалин хунчирын идээшмэл (1:10)-ийг
0.2 мл/кг тунгаар өдөрт 2 удаа амаар уулгасан. Олигомициноор үүсгэгдсэн протоны хориглолтын загварын үед АТФ-ын нийлэгжилтийн сулралт, глюкоз, өөх тосны ашиглалт багасалт, биеийн жингийн бууралт (гадар ба дотор өөхний агууламж), ийлдэсний оксидаза ферментийн идэвхийн сулралт, мембранд депротонжсон нэгдэл (МДА)-ийн хуримтлал нь мембраны тогтворт чанар бууралттай зэрэгцэн явагдаж, улмаар протон электроны дамжуулалт багассан, ред, окси потенциалын сул түвшин бүхий, ханасан болон ханаагүй тосны хүчлийн агууламж багатай мембраны гамма төлөв байдал; УАУ-ы хөлбөрөнхий, нүнжиггүй, хөнгөн, сэрүүн бэлгэ чанар бүхий “хий”-н гадаад шинж илрэл, хийн хийсвэр билэгдмэл кодчилол давамгайлж байгаа нь илэрлээ. Шингүн-5-ийн жор ба Цагаалин хунчирын идээшмэл нь антиоксидант ба мембран бэхжүүлэх үйлчилгээтэй нь ажиглагдлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 334
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :