Монгол орны бэлчээрийн мониторингийн аргачлалыг шинэчлэн боловсруулж, олон улсын хуурай бэлчээр бүхий улс орнуудад ашигладаг Шугам-цэгийн аргыг туршин нэвтрүүлсэнээр бэлчээрийн голлох зүйл ургамлыг улсын хэмжээнд нийт 1500 гаруй суурин судалгааны талбайд (ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ) жил бүр бүртгэж, хянадаг болсон нь манай орны бэлчээрийн төлөв байдал, түүний өөрчлөлтийг үнэлэхэд үндсэн мэдээлэл болсон.
-Бэлчээрийн төлөвийг илэрхийлэгч нэг гол үзүүлэлт болох га-ийн дундаж ургацыг ус цаг уурын улсын сүлжээний сүүлийн 30 жилийн ургацын мэдээнд үндэслэн байгалийн бүсээр, арав хоног бүрээр тогтоосон. Мөн ургамлын зүйлийн бүрдэл өөрчлөгдөж, бэлчээр доройтож байгааг тоон мэдээлэл дээр үндэслэн тогтоож, зарим нутгаар жишээлж гаргасан.
-Уур амьсгалын ирээдүйн өөрчлөлтийн бэлчээрт үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хөрс-ургамлын органик бодисын эргэлтийг тооцоолдог Century (АНУ, Колоридагийн ИС) загвар ашиглан тооцоолсон. Ингэхдээ бэлчээр ашиглалтын эрчмийг бага, дунд, их гэж өөр өөрөөр тооцсон ба бэлчээрийн хэт ашиглалт бэлчээр, хөрсөнд ихээхэн сөрөг нөлөөлж, бүтээмжийг их хэмжээгээр бууруулж байгааг тодорхойлон гаргасан
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0