Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн бүтээмжийн шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3911
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : үндэсний түвшин, өрсөлдөх чадвар, инноваци, статистик, эдийн засгийн өсөлт

Аннотаци

Улс үндэстний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Хөдөлмөр нь аливаа үндэстний эдийн засгийн чухал нөөц, бүтээмжийг дээшлүүлэх нэг тулгуур үндэс болдог бөгөөд ажиллагчид мэдлэг, ур чадвартай, идэвхитэй, санаачилгатай байх нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд ихээхэн нөлөөг үзүүлдэг. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх нь урт хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг хангаж, улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж олгодог. Үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадвар нь өөрт байгаа нөөцийг эдийн засгийн хувьд аль болох үр өгөөжтэйгээр хуваарилан, ашиглах замаар өрсөлдөхүйц гарц, үр дүнд хүрэх чадвараар тодорхойлогдох тул бүтээмж, тэр дундаа хөдөлмөрийн бүтээмжтэй салшгүй холбоотой. Энэхүү судалгааны ажлын хүрээнд харьцуулсан судалгаа болон VAR, VECM загвараар хөдөлмөрийн бүтээмжийн шинжилгээг салбарын болон үндэсний түвшинд хийж гүйцэтгэн үр дүнг гаргасан болно. Мөн шинжилгээ судалгааны үр дүнд үндэслэн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг таамаглаж, хөдөлмөрийн бүтээмжийн дээшлүүлэх хөтөлбөрийн загварыг тодорхойлсон



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 353
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :