Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Лидэр-7 уламжлалт эмийн фитохимийн судалгааны үр дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3913
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Лидэр-7, Уламжлалт эм, чанарын хяналт, Бүтэн навчит хонлин, стандартчилал

Аннотаци

Лидэр-7 уламжлалт эмийг Монголын уламжлалт анагаах ухаанд эс боловсорсон халуун, хижгийн халуун, дагшуур, уушгины халуун зэргийн үед халуун боловсруулах зорилгоор хэрэглэж ирсэн. Уг уламжлалт эм нь Өндөр зоосон цэцэг ба Үнэгэн сүүлхэй лидэрийн үндэс, Сормууст дэгд ба Бүтэн навчит хонлингийн өвс, Жүрүр, Барүр, Арүрийн жимс гэсэн 7 найрлагаас бүрдэнэ.
Судалгааны ажлын зорилго: Энэхүү судалгааны ажлын зорилго нь Лидэр-7 уламжлалт эмийн фитохимийн судалгааг хийх явдал юм.
Судалгааны арга зүй: Биологийн идэвхт бодисыг хроматографийн (баганат, нимгэн үет) аргаар ялгасан ба бодисуудын бүтэц байгууламжийг масс спектроскоп, ЦСР 1H, 13С спектроскопийн аргуудаар тодорхойлов. Бичил бүтцийн судалгааг гэрлийн микроскопоор, биологийн идэвхт бодисын тоон агууламжийг спектрофотометр болон ӨИШХ-ийн аргаар тус тус тодорхойлов. Уламжлалт эмийн болон ургамлын түүхий эдийн чанарын үзүүлэлтийг Монгол улсын үндэсний фармакопейн аргачлалын дагуу тодорхойлов.
Судалгааны үр дүн:
1.Бүтэн навчит хонлингийн газрын дээд хэсгээс аукубин, маннитол, цинарозид ба диосметин бодисыг тус тус ялгаж, бүтцийг таньж тодорхойлов. Лидэр-7 уламжлалт эмэнд генипозид, аукубин, матрин, оксиматрин, хебулын хүчил, галлын хүчил болон алантолактоныг нимгэн үет хроматографийн аргаар илрүүлж, тохиромжтой нөхцөлийг тогтоов.

2.Бүтэн навчит хонлингийн түүхий эдэд ӨИШХ-ийн аргаар аукубин
2.8
0.11%, цинарозид
0.096
0.01%, спектрофотометрийн аргаар нийлбэр иридоид
3.11
0.608%, нийлбэр флавоноид 1.86
0.4% агуулагдаж байгааг тогтоов. Лидэр-7 уламжлалт эмэнд нийлбэр флавоноид
3.12±
0.206%, полифенолт нэгдэл
7.8±
0.67%, нийлбэр алкалоид
0.16±
0.043%, нийлбэр иридоид
0.308±
0.0095%, галлын хүчил
5.7
0.15%, генипозид 1.45
0.017%, гентиопикрин
0.19
0.03% агуулагдаж байна.

3.Лидэр-7 уламжлалт эмэнд түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг микроскопийн аргаар, тухайлбал Үнэгэн сүүлхэй лидэрийг үндэсний модлог болон паренхим, Бүтэн навчит хонлингийн газрын дээд хэсгийг навчны дамжуулах багц болон навчны бариулын паренхим, Сахалт дэгдийн газрын дээд хэсгийг ишний склеренхимээр, Өндөр зоосон цэцгийн үндсийг модлогоор, Жүрүр болон Барүрийн жимсийг гадаад давхрааны бүрхүүл эсүүдээр, Арүрийн жимсийг үрийн хальсны бүрхүүл эсүүдээр тус тус тодорхойлох боломжтой болохыг тогтоов.
Лидэр-7 уламжлалт эм болон Бүтэн навчит хонлингийн чанар болон аюулгүй байдлын үзүүлэлтийг тус бүр дараах байдлаар тодорхойлов. Үүнд: чийглэг
9.35
0.72% ба
9.25
0.35%, үнслэг
4.62
0.32% ба
10.19
0.42%, хүчилд үл уусах үнслэг 1.81
0.18% ба
2.64
0.2%, усанд хандлагдах бодисын хэмжээ
28.22
0.98% ба
32.761.61%, хартугалга
2.7 мг/кг ба
4.7 мг/кг, кадми илрээгүй, агаартан нянгийн нийт тоо 43х103 ба 6x101, хөгц, мөөгөнцрийн тоо 5х102 ба 1x101, E.coli, Salmonella, Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus, Enterobacter ба бусад грам сөрөг нян илрээгүй. Бүтэн навчит хонлингийн түүхий эдэд пестицидийн үлдэгдэл болох дельтаметрин
0.07 мг/кг, преметрин
0.007 мг/кг, диазонин ба ДДТ илрээгүй.
Дүгнэлт:
1.Лидэр-7 уламжлалт эмэнд генипозид, аукубин, матрин, оксиматрин, хебулын хүчил, галлын хүчил болон алантолактоныг илрүүлэв. Бүтэн навчит хонлингоос маннитол, аукубин, цинарозид ба диосметиныг ялгасан ба цинарозид болон диосметиныг энэ зүйл ургамлаас анх удаа ялган авав.

2.Лидэр-7 уламжлалт эмийн биологийн идэвхт бодисын агууламжийг тодорхойлоход хамгийн өндөр агууламжтай нь полифенолт нэгдэл (
7.8±
0.67%), нийлбэр флавоноид (
3.12±
0.206%), галлын хүчил (
5.7
0.15%) байв.

3.Лидэр-7 уламжлалт эмийн чанар болон аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг тодорхойлж, фармакопейн өгүүллийг боловсруулсан ба Бүтэн навчит хонлин болон Тарималжуулсан үнэгэн сүүлхэй лидэрийн үндэсний фармакопейн өгүүллийг боловсруулж, батлуулав. Лидэр-7 уламжлалт эмийн найрлагад орж буй түүхий эдүүдийн онцлог эд, эсийн бүтцийг илрүүлэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 932
Сүүлийн сард 31
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :