АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн ерөнхий суурь хичээлүүдийг нэгдсэн хөтөлбөрөөр явуулах сургалтын бодлого хэрэгжин мэргэжлийн бүх ангиуддаа тухайн хичээлийг ижил хөтөлбөрөөр заах болсон бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэлээдгүй бэрхшээл тулгарсан. Улмаар тус хөтөлбөрийг дэлхийн жишигт нийцүүлэх, суралцагчдын эрэлт хэрэгцээ, эзэмших мэргэжлийн цогц чадамжид тохируулах, төгсөгчид болон мэргэжлийн багш нарын хөндөж буй асуудлыг шийдвэрлэх шаардлагын үүднээс уг сэдвийг сонгож авсан болно.
Судалгааны ажлын зорилго
Суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн анагаах ухааны дипломын боловсролын химийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход оршино.
Судалгааны ажлын зорилт
• Сургалтын хөтөлбөрийн онол, арга зүйн талаарх гадаад, дотоодын эрдэмтдийн бүтээл, ном зохиолыг судлах
• Анагаах ухааны дипломын боловсролын хүрээнд химийн сургалтыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй туршлагыг судлах
• Анагаах ухааны дипломын боловсролын химийн сургалтын хөтөлбөрийн өнөөгийн байдалд шинжилгээ хийх
• Анагаах ухааны дипломын боловсролын химийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, турших, үр дүнг тодорхойлох
Судалгааны ажлын судлагдахуун
Анагаах ухааны дипломын боловсролын химийн сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, бүрэлдэхүүн
Судалгааны ажлын арга
Анагаах ухааны дипломын боловсролын химийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох судалгааны ажилдаа баримт бичгийн, анализ синтезийн,чанарын, туршилтын, тоон судалгааны аргуудыг хэрэглэн үр дүнг SPSS 22 программаар дүгнэв.
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол
Сургалтын хөтөлбөрийн онол, арга зүйд үндэслэн анагаахын дипломын боловсролын химийн сургалтын шинэчилсэн хөтөлбөр боловсруулж туршсан нь судалгааны материал болох бөгөөд уг шинэчилсэн хөтөлбөрийг дипломын боловсрол олгодог бусад анагаахын сургуульд хэрэглэх боломжтой.
Судалгааны ажлын бүтэц
Судалгааны ажил нь удиртгал, 3 бүлэг, 7 дэд бүлэг, дүгнэлт, ашигласан ном, хэвлэлийн жагсаалт, хавсралтаас бүрдсэн.
Судалгааны ажлын нэгдүгээр бүлэгт сургалтын хөтөлбөрийн онолын үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулах зарчим, арга зүй; химийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй олон улсын туршлагыг багтаасан болно.
Хоёрдугаар бүлэгт ангаах ухааны дипломын боловсролын химийн сургалтын хөтөлбөрийн өнөөгийн байдалд шинжилгээ хийж, хуучин болон шинэ хөтөлбөрийг харьцуулан судалсан.
Гуравдугаар бүлэгт анагаах ухааны дипломын боловсролын химийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, туршсан туршилт судалгааны үр дүнг багтаасан.
Судалгааны ажлын дүгнэлт:
Сургалтын хөтөлбөрийн орчин үеийн онол, үзэл баримтлал, мэргэжилтний цогц чадамж болон суралцахуйн үйл ажиллагааны Блүүмийн таксономын онолд үндэслэн анагаах ухааны дипломын боловсролын химийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох ажлаар хийсэн судалгааны хүрээнд дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
• Олон улсын хэмжээнд 170 гаруй оронд 2073 анагаахын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа ба анагаах ухааны дипломын боловсролын химийн сургалтад өндөр ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл нь анагаахын боловсролын дэлхийн нийгэмлэг, Европын холбооны гишүүн улсуудын баримталдаг стандартад сургалтын орчны шаардлага тодорхой тавигддаг, хичээлийн нэр төрөл олон, агуулга болон цагийн багтаамж 10-аас 14 кредитээр судалдаг байна.
• ОХУ, Канад, Австрали, Монгол улсын анагаах ухааны дипломын боловсролын химийн сургалтын хөтөлбөрийн агуулгаас харахад онол ба дадлагын хичээлийг логик дараалалтай судалдаг, ерөнхий химийн агуулгыг бүгд судаж байхад Монгол улсаас бусад оронд органик химийн агуулгыг тусад нь судалж байна. ОХУ-ын хөтөлбөрт химийн шинжлэх ухааны ойлголтыг үндсэн ухагдахуун талаас нь, Австрали, Канадын хөтөлбөрт шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтаар баяжуулсан, ахуйн болон үйлдвэрлэл, технологийн процесс, байгаль экологи, хэрэглээ талаас нь судалж байна. Харин Монголын хөтөлбөр нь ерөнхий химийн агуулгын хэсгийг тоймлон судалж байна.
• Анагаах ухааны дипломын боловсролын химийн сургалт явуулж буй мэргэжлийн багш нараас авсан чанарын судалгаагаар элсэгчдийн химийн мэдлэг муу, хөтөлбөрийг бакалаврын түвшинд боловсруулсны улмаас дипломын түвшинд хүндэдсэн, энэ нь оюутнуудын дүнд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзсэн. Анагаах ухааны дипломын боловсрол эзэмшсэн 167 төгсөгчдөөс асуумж судалгаа авахад мэргэжил эзэмшихэд шаардлагатай химийн мэдлэг, чадвар олголт тааруухан, олж авсан мэдлэг нь амьдрал практикт хэрэглэгдэх байдал сул, чадвар болж төлөвшдөггүй хэмээн үзжээ. Түүнчлэн химийн сургалтын хуучин хөтөлбөрөөр суралцаж байгаа 141 оюутны судалгаагаар химийн хичээлийн бусад хичээлд хэрэглэх байдал хангалтгүй, амьдрал практикт хэрэглэгдэх мэдлэг, чадвар олголт дунджаас доогуур гэж үзсэн зэрэг нь дипломын боловсролын химийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатайг харуулсан.
• Дэлхийн анагаахын боловсролын чиг хандлага, суралцагчдын эрэлт хэрэгцээ, эзэмших мэргэжлийн цогц чадамжид тохируулан, бусад хичээл болоод ажил амьдралд нь хэрэглэгдэхүйц байдлаар зорилго, зорилт, агуулга, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээнд өөрчлөлт хийн шинжлэх ухааны ололт амжилтыг мэргэжлийн боловсролтой нь холбож шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулан 3 хичээлийн жил сургалтад туршиж химийн сургалтын мэдлэг, чадварын ахиц дэвшлийн үнэн магадлалыг явцын болон шалгалтын дүнгээр тодорхойлон статистикийн SPSS 22 программаар Р утга болон корреляцийн хамаарлыг гаргаж, судалгаанд хамрагдагчдаас асуумж судалгаа авч дэвшүүлэн тавьсан таамаглалаа батлалаа.
• Туршилт судалгааны үр дүнд хяналтын бүлгээс туршилтын бүлэгт дараах ахиц өөрчлөлт гарав. Үүнд: Цагийн багтаамж хангалттай гэсэн үзүүлэлт
25.7%, химийн сургалтын агуулгын мэргэжилд хэрэглэгдэх байдал
19.8%, дадлагын хичээл үр өгөөж
17.8%, сургалтын орчны үзүүлэлт
14.8%, хөтөлбөрийн агуулгын хэрэгжилт 26%, эзэмшсэн мэдлэгийн залгамж холбоо
17.3%, амьдрал ахуйн хэрэглээ
22.5%, мэдлэгээ чадвар болгож чадсан байдал
7.1 %-иар тус тус нэмэгдэн, судалгааны асуумжийн
82.7%-д статистик ач холбогдол эерэг гарлаа. Суралцагчдын шалгалтын болон явцын дүнгийн үнэлгээ хяналтын бүлгээс туршилтын бүлэгт
7.1%-иар өссөн төдийгүй шалгалтын болон явцын дүн, түүний бүлэгтэй харьцуулсан үзүүлэлтийн р утга (туршилт
0.0001 ба хяналт
0.004) статистик ач холбогдолтой, корреляцийн хамаарал нь шалгалтын болон явцын дүнд (
0.004) шууд хамааралтай, харин бүлэгтэй харьцуулахад (
0.567) шууд их хамааралтай байгаа зэргээр туршилтын бүлэгт сурлагын ахиц гарч байгаа нь сургалтын хөтөлбөрийг мэргэжилтний цогц чадамж, эрэлт хэрэгцээ, мэргэжлийн онцлогт нь нийцүүлэн хийх нь үр дүнтэй гэж дүгнэж байна
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0