Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цахим орчин дахь монгол хэлний хэм хэмжээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3932
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : хэл шинжлэл, монгол хэл шинжлэл, интернэт хэл шинжлэл, интернэт

Аннотаци

Дэлхийн хэл шинжлэлд үүсэн бий болоод удаагүй байгаа хэл шинжлэлийн нэгэн шинэхэн салбар бол “интернэт хэл шинжлэл” билээ. Английн хэл шинжээч Дэвид Кристал интернэт хэл шинжлэлийг “интернэтийн нөлөөгөөр бий болсон хэлний шинэ найруулга, хэлбэрийг судалдаг хэл шинжлэлийн салбар” гэж тодорхойлжээ. Тэрээр интернэт хэл шинжлэлийн хөгжлийн талаар өгүүлэхдээ хэдийгээр судалгаа шинжилгээний хувьд харьцангуй залуу салбар боловч интернэт өгүүлбэр зүй, үг зүй, авиалбар зүй, утга зүй, дискурс, нийгэм хэл шинжлэл, сэтгэц хэл шинжлэл гэх мэт дэд салбарууд үүсэх хандлага байна” гээд ялангуяа утга зүй, прагматикийн судалгаа хурдацтай хөгжих шаардлагатай байгааг дурдсан байдаг бөгөөд “интернэт гэдэг бол энгийнээр хэлбэл үгсийн сангийн үүднээс идэвхтэй, хурдан өөрчлөгдөж буй зүйл” юм. Дэлхийн олон улсад энэ чиглэлийн судалгаа амжилттай хөгжсөн бол Монголд хийгдсэн судалгаа их биш, басхүү шинэ тутам хэвээр байна. Дэлхийн олон хэлний нэгийн хувьд монгол хэл шинжлэлийн ухаанд энэ чиглэлийн судалгаа баттай байр сууриа эзлэх шаардлагатай бөгөөд энэхүү орон зайг нөхөхөд энэхүү судалгаа чухал нэмэр болох болно. Уг судалгааны ажлын гол зорилго нь Монгол улсын интернэт хэл шинжлэлийн судалгааг нэгэн шат ахиулж хөгжүүлэхэд оршиж байна. Уг бүтээлд цахим орчны монгол хэлний өнөөгийн хөгжил хувьслын байдлыг монгол хэлний хэм хэмжээ хэрхэн зөрчигдөж байгаа талаас нь жишээ баримтаар тайлбарлаж цахим орчны монгол хэлний хэрэглээний байдлыг цахим сонин буюу сайтыг албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслийн болон хувийн харилцааны орчин болох нийгмийн сүлжээний түвшинд ялгаатай авч үзэн хэл зүйн болон үгийн сангийн талаас судалсан байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 521
Сүүлийн сард 21
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :