Дауны хамшинж нь хромосомын эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог анеуплоид гажиг юм. 21-р хромосомын тооны илүүдлийн улмаас биеийн ба оюуны хөгжлийн хоцрогдлоор илэрдэг, 700-1000 амьд төрөлтөнд 1 тохиолддог төрөлхийн эмгэг. Цитогенетикийн хувьд нийт тохиолдлын 94% энгийн гурвал, 4-5% транслокаци, 2-3% нь цоохортол хэлбэрээр тус тус илэрдэг.
Зорилго, зорилт: Дауны хамшинжтэй Монгол хүүхдийн эмнэлзүйн шинж тэмдэг, цитогенетикийн хэлбэрүүдийг тогтоож, зарим эрсдэлт генийн мутацийг илрүүлэх, асрамжлагчдын амьдралын чанарыг үнэлэх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн шийдвэрлэв. Үүнд:
1. Дауны хамшинжтэй хүүхдийн эхийн жирэмслэлт, төрөлт, эх барихын ужиг дурдатгал, хөдөлгөөн сэтгэцийн хөгжил, эмнэлзүйн шинж тэмдгийн онцлогийг тогтоох
2. Дауны хамшинжтэй хүүхдийн 21-р хромосомын энгийн гурвал, транслокаци, цоохортол зэрэг цитогенетикийн хэлбэрийг тогтоох, GATA1 генийн мутацийг илрүүлж, цусны хорт хавдарт өртөх эрсдэлийг тодорхойлох
3. Дауны хамшинжтэй хүүхдийн асрамжлагчдын амьдралын чанарыг биеийн ба сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн харилцаа, орчны дэмжлэг зэрэг үзүүлэлтээр үнэлэх
Хэрэглэгдэхүүн ба аргазүй: Судалгаанд Дауны хамшинжтэй 70 хүүхэд, тэдний асрамжлагчдыг хамруулсан. Дауны хамшинжтэй хүүхдийн эмнэлзүйн шинжийн онцлог, хөдөлгөөн сэтгэцийн хөгжлийг асуумж, бодит үзлэгээр үнэлж, цитогенетикийн хэлбэрүүдийг кариотип тодорхойлох, MLPA, FISH аргаар, цусны цочмог хавдарт өртөх эрсдэлийг GATA-1 генийн полиморфизмын илрэлээр тодорхойлов. Дауны хамшинжтэй хүүхдийн асрамжлагчдын амьдралын чанарыг ДЭМБ-аас боловсруулсан WHOQoL-BREF асуумжаар үнэлэв.
Үр дүн: Дауны хамшинжтэй хүүхдийн
84.3% (n=59)-д өргөн хавтгай нүүр,
81.4% (n=57) нүдний гадна өнцөг дээшээ ташуу байх,
81.4% (n=57) ганц нугалаатай чигчий хуруу муруй,
70.0% (n=49) алганы хөндлөн судал,
60.0% (n=42) үений хөдөлгөөн хэт уян байх,
57.1% (n=40) булчингийн сулрал,
48.6% (n=34) чихний хэлбэр алдагдах,
20.0% (n=14) хүзүүний илүүдэл арьсны шинж тус тус илэрч байлаа. Дауны хамшинжтэй хүүхдийн хөдөлгөөн сэтгэцийн хөгжлийг эрүүл хүүхэдтэй харьцуулахад
71.5-90% нь хожуу буюу 10 сартайгаас хойш бие дааж суусан, 53 (
75.71%) нь 9 сартайгаас хойш мөлхсөн, 62 (
88.57%) нь 17 сартайгаас хойш хөлд орсон, 63 (90%) нь 8 сартайгаас хойш халбага барьсан, 64 (
91.42%) нь 16 сартайгаас хойш аяганаас ууж чаддаг болсон, 62 (
88.57%) нь 16 сартайгаас хойш хэлд орсон байна. Цитогенетикийн хэлбэрийг тодорхойлох кариотипийн шинжилгээгээр бүгдэд нь 21-р хромосомын энгийн гурвал тодорхойлогдсон бол MLPA аргаар 21-р хромосомын 21q
22.13, 21q
21.1, 21q
21.1, 21q
11.2, 21q
22.11, 21q
21.3, 21q
22.3 хэсгийн тоон үзүүлэлтийг тодорхойлоход эрүүл хүнийхээс 1.2-1.6 дахин их байв. FISH шинжилгээгээр Дауны хамшинжтэй хүүхдийн 29 (
96.7%) энгийн гурвал, 1 (
3.3%) цоохортолт илэрсэн. GATA1 генийн мутаци илрүүлэх шинжилгээгээр 4 хүүхдэд GATA1 генийн NP_
002040.1:p.His71Arg NP_
002040.1:p.Tyr69Cys, NP_
002040. 1:p.Lys100Arg, NP_
002040.1:p.Tyr69Cys мутаци тус тус тодорхойлогдсон. Дауны хамшинжтэй хүүхдийн асрамжлагчдын амьдралын чанарыг үнэлэхэд “Биеийн эрүүл мэнд”
50.7±
11.2, “Орчны дэмжлэг”
51.7±
16.74, “Сэтгэцийн эрүүл мэнд”,
63.2±
14.5, “Нийгмийн харилцаа”
64.1±
16.3 байв.
Дүгнэлт:
1. Пренаталь оношилгооны хүртээмжийн дутмаг байдал, эхийн төрөх үеийн нас 35-аас дээш (70/
74.2%) байх нь Дауны хамшинжтэй хүүхэд төрөх эрсдэлт хүчин зүйл болж байна.
2. Дауны хамшинжтэй Монгол хүүхдэд нүүрний онцлог төрх, ганц нугалаатай чигчий хуруу муруй, алганы хөндлөн судал зэрэг шинжүүд давамгай илэрч, харин хүзүүний илүүдэл арьсны шинж ховор тохиолдож байна. Дауны хамшинжтэй хүүхэд 1-1.6 настайгаас мөлхөх (58%), 2 наснаас хойш хэлд орох (79%) зэрэг хөдөлгөөн сэтгэцийн хөгжил бүх насанд илт хоцрогдолтой байна.
3. Цитогенетикийн шинжилгээгээр Дауны хамшинжтэй хүүхдийн
96.7%-д энгийн гурвал (47ХХ21+),
3.3%-д нь цоохортол буюу холимог генотип (47ХХ21+/46ХХ) илэрсэн. GATA1 генийн мутаци эмнэлзүйн 4 тохиолдолд илэрснээс нэг нь цусны цочмог хавдарт өртөх эрсдэлтэй байв.
4. Дауны хамшинжтэй хүүхдийн асрамжлагчдын амьдралын чанар дунд ба дундаас доогуур түвшинд үнэлэгдлээ. Үүнийг бүлгүүдээр илтгэхэд биеийн эрүүл мэнд
50.8%, сэтгэцийн эрүүл мэнд
63.2%, нийгмийн харилцаа
64.1%, орчны дэмжлэг
51.7% байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0