Бид бүхэн сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт болон шинэчлэлтийг цаг хугацааны туршид маш олныг харсан билээ. Үүний үр дүнд олон зуун хэдэн тонн цаасыг үйлдвэрлэж, нийтлүүлэхэд зарцуулсан байна. Яагаад? Энэ нь сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх нь бидний итгэл үнэмшил, сургалтын хөтөлбөрийг хэмжихэд бидний мэдлэг дутагдалтай байгаа явдал юм. Мэдээж хэрэг хувь хүний хэрэгцээ, нийгмийн эрэлтийг хангахуйц сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах нь зүйтэй юм. Хөтөлбөрийг боловсруулах явцад батлагдсан стандарт, нормын дагуу сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах үүднээс тодорхой хэмжүүр, арга аргачлал шаардлагатай байна. Тиймээс сургалтын хөтөлбөрийн хэмжүүрийг яаж оновчтой боловсруулах вэ гэдэг нь зайлшгүй тавигдах асуудал юм. Энэхүү өгүүллийн зорилго нь сургалтын хөтөлбөрийг боловсруулалтын түвшинд үнэлэхэд шалгуур тус бүр дэх үзүүлэлтүүдийн тоон утгыг гаргаж ирэх тэдгээрийн хэмжих хэрэгсэл буюу хэмжүүрийг регрессийн тэгшитгэлээр тооцоолж харуулахыг зорьсон болно. Зорилгыг биелүүлэхийн тулд бид үйл ажиллагаа болон сэтгэл хөдлөлийн онолыг дэвшүүлж сургалтын хөтөлбөрийн боловсруулалтын түвшинд үнэлэх шалгуурыг боловсруулсан бөгөөд 5 шалгуур 75 үзүүлэлт бүхий үнэлгээг 1-5 оноогоор оноожуулж дүгнэсэн. Судалгааг бид Боловсролын Их Сургуулийн 5 мэргэжлийн 50 хөтөлбөрийг түүврээр сонгож үнэлсэн болно. SPSS 20-ийг ашиглаж сургалтын хөтөлбөрийн боловсруулалтын түвшинг регрессийн тэгшитгэлээр баталгаажуулсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0