Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагын судалгаа (өсвөр үеийхэн, залуучуудын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3943
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : өсвөр үе, залуучууд, эрүүл мэнд, зан үйл, үнэлгээ

Аннотаци

Монгол улсын эрүүл мэндийн статистикийн 2017 оны мэдээллээр 15-24 насны залуучуудын
43.4% нь БЗДХ-т өртөж байна. Энэ нь нь өсвөр үеийнхэн БЗДХ-т өртөх эрсдэлт зан үйл өндөр байгааг илтгэж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өртөгчдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа нь нийгмийн тулгамдаж буй асуудал хэвээр байна. Иймээс өсвөр үеийнхэн, залуучуудад эрүүл мэндийн боловсролыг бага наснаас нь системтэй олгож, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх шаардлагатай байна.
Энэхүү судалгаа нь өсвөр үеийнхэн, залуучуудын БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг үнэлэн, тэдгээрийн хамаарлыг судлах зорилгын хүрээнд хийгдсэн бөгөөд 2989 оролцогчид хамруулав.
Судалгааны дүнгээс үзэхэд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, МСҮТ-ийн суралцагчид болон их сургуулийн оюутнуудын БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, зан үйлийн төлөвшил хангалтгүй гэж үнэлэгдлээ. Тухайлбал, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг хангалтгүй хэмээн үнэлэгдсэн 608 оюутны 90 (
14.8%) хандлага төлөвшсөн, 233 (
38.3%) хандлага төлөвшиж буй, 285 (
46.8%) хандлага төлөвшөөгүй байв. Түүнчлэн ахлан ангийн сурагчдын 223(
16.37%) бэлгийн хавьталд орсон, 1139(
83.62%) нь бэлгийн хавьталд ороогүй байсан. Бэлгийн хавьталд орсон сурагчдын 110(
49.32%) нь бэлгэвч хэрэглэсэн, 113(
50.67%) нь бэлгэвч хэрэглээгүй байсан бөгөөд БЗДХ-аас урьдчилан сэргийлэх хандлага төлөвшөөгүй, бэлгийн зан үйлийн сөрөг хандлагатай байна. Өсвөр насныхан эрт бэлгийн харьцаанд орох сонирхолтой, бэлгэвч хэрэглэдэггүй зэрэг нь БЗДХ-т өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт хамрагдаж байгааг судалгааны дүн харуулж байна.
Бидний судалгаанд хамрагдсан МСҮТ-ийн суралцагчдын
3.9 хувь, их сургуулийн оюутнуудын
2.6 хувьд нь БЗДХ илэрсэн. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын БЗДХ-аас сэргийлэх мэдлэг, хандлага, зан үйлийн хамаарлыг тооцоолж үзэхэд МСҮТ-ийн суралцагчдын хандлага болон зан үйл хоорондоо (p=
0.000, r=
0.731) шууд хамааралтай, харин их сургуулийн оюутнуудын (p=
0.000, r= -
0.176) эрсдэлтэй зан үйл болон мэдлэгийн хооронд урвуу, сул хамаарал байгаа нь тогтоогдсон. Энэхүү үр дүнгээс үзэхэд БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг хангалтгүй, хандлага төлөвшөөгүй байгаа нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж буйг харуулж байна.
Судалгааны үр дүнг ерөнхийд нь авч үзвэл өсвөр үеийнхэн, залуучуудын бэлгийн замаар дамжих халдварт өртөх эрсдэл нь тэдний халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, зан үйлээс хамааралтай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 594
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :