Тархины олон тѳрлийн хатуурал (ТОТХ) нь тѳв мэдрэлийн тоттолцооны дархлалын эмгэгээс үүдэлтэй өвчин юм. Энэ ѳвчний шалтгаан тодорхойгүй боловч моноцит хэмээх дархлалын эсүүд ѳвчний явцад чухал нѳлѳѳтѳй нь тодорхойлогджээ. Хэрэв уг эсүүд 2-р хэв шинжээр идэвхижвэл уг ѳвчнѳѳс хамгаалах шинж чанартай болдог. Тиймээс бид глатирамерийн хүчил (GA) болон дархан бүрдэл (IC) зэрэг эмчилгээнүүд моноцит эсийг 2-р хэв шинжээр идэвхижүүлж чадах эсэхийг, түүний механизмийг судалсан юм.
Бид эрүүл хүмүүс болон ТОТХ ѳвчтѳнүүдийн цуснаас моноцитийг ялган өсгөвөрлөж LPS эсрэг биеэр идэвхижүүлсэн. Моноцитод GA ба IC эмчилгээг хийсний дараа тэдгээрийн гадаргуугийн молекулууд ба эс доторхи цитокинуудыг урсгал эс хэмжигчээр, ялгаруулсан цитокинуудыг ELISA дархлалын урвалаар, мРНХ түвшинг тоон полимеразын гинжин урвалаар тодорхойлов.
Судалгааны үр дүнд GA ба IC моноцитийг 2-р хэв шинжээр идэвхижүүлж үрэвслийн эсрэг шинжтэй болгодог нь нотлогдлоо. Ингэхдээ, IC моноцитын гадаргуугийн үрэвслийн CD40 молекулын хэмжээг багасгаж үрэвслийн эсрэг IL-10 цитокиныг ихэсгэж, харин GA CD40, CD86 молекулууд ба IL-12 цитокиныг дарангуйлах замаар гол үйлчилгээгээ үзүүлж байв. Мөн GA ба IC-ийн хавсарсан эмчилгээ илүү үр дүнтэй байв.
Энэ судалгаа нь уг эмчилгээнүүдийн хүний моноцитод шууд үзүүлэх нөлөөг судалсан анхны судалгаа бөгөөд GA ба IC нь моноцитийг 2-р хэв шинжээр идэвхижүүлэх замаар ТОТХ өвчинд эмчилгээний ач холбогдолтой болохыг харуулсан юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0