Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Насанд хүрэгчдийн мөнгөнд хандах хандлага ба түүнийг тодорхойлогчид соёл хоорондын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3638
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Мөнгөнд хандах хандлага, соёл хоорондын ялгаатай ба адил тал, бие хүн, материализм, үнэлэмж, амьдралын сэтгэл хангалуун байдал, аюулгүй байдлын мэдрэмж, нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал

Аннотаци

Энэхүү судалгаа нь мөнгөнд хандах хандлагын асуудлаарх соёл хоорондын хандлагыг үзүүлсэн бөгөөд судалгаанд Польш, Монгол хүмүүсийг харьцуулан судалсан. Эдгээрийг судлахдаа Hofstede-ийн онолоор үндэстний соёлын хэмжүүрүүдийн хүрээнд соёлын ялгааг авч үзсэн.
Судалгааны үндсэн зорилго нь Польш, Монгол насанд хүрэгчдийн мөнгөнд хандах хандлагыг харьцуулан судалсан ба харьцуулсан хоёр түүвэр дэх хүмүүсийн мөнгөнд хандах хандлагад боловсролын түвшин, ажил эрхлэлт, нас, хүйсийн нөлөөллийг тодорхойлсон. Мөн материализм, амьдралын сэтгэл хангалуун байдал, аюулгүй байдлын мэдрэмж, хувь хүний үнэлэмж, бие хүний онцлог шинж гэх мэт сэтгэл зүйн тодорхойлогчуудын нөлөөллийг тодорхойлсон. Судалгааны хоёр дах зорилго нь сонгож авсан тодорхойлогчуудын тусламжтайгаар соёлын бүлэг тус бүрийн мөнгөнд хандах хандлагын ялгааг тодорхойлсон. Судалгаанд нийт 600 хүнийг түүврийн аргаар хамруулсан бөгөөд 21-60 насны Польш 300, Монгол 300 хүн оролцсон.
Судалгааны үр дүнгээс харахад соёлоос хамаарч хоёр улсын хүмүүсийн хооронд МХХ нь ялгаатай байсан. Польш, Монгол хүмүүс хоёулаа мөнгийг эрх мэдэл, байр суурийн билэгдэлээр хэрэглэх хүчтэй хандлагатай. Энэ хандлага нь ялангуяа хоёр улсын эрчүүдийн бүлэгт илүү байна. Хоёр улсын судалгаанд оролцогчид санхүүгийн аюулгүй байдлыг их сонирхдог. Ялангуяа Польшууд ирээдүйн төлөө мөнгөний хяналт нь ухаалаг, болгоомжтой ханддаг. Аль аль бүлэг нь санхүүгийн аюулгүй байдлын талаар санаа зовдог. Ер нь Польш, Монгол хүмүүсийн хооронд МХХ-ийн адил ба ялгаатай талууд байсан. Энэхүү судалгаа нь МХХ дээрх бие хүний онцлог шинж, хувь хүний үнэлэмж, аюулгүй байдлын мэдрэмж, амьдралын сэтгэл хангалуун байдал, материаллаг байдлын талаарх мэдлэгт хувь нэмэр оруулна. Энэ судалгааны үр дүн нь мөнгө ба эдийн засгийн зан байдлын талаарх үр дүнтэй ойлголт өгөх боломжийг олгох эдийн засгийн боловсролын хөтөлбөрийг бий болгоход хэрэгтэй байж болно. Мөн соёлын ялгаатай байдлын талаарх мэдээллийг өгнө. Энэ мэдлэг нь бусад үндэстнүүдийн талаар илүү сайн ойлголттой болох, өөр өөр соёл иргэншилтэй хүмүүсийг нэгтгэх ашигтай байж болох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 364
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :