Орчин үед цус тогтоох гаж нөлөө багатай эмийг шинээр гаргах нь анагаах ухааны хувьд тулгамдсан асуудал болоод байна. Судалгаанд уламжлалт анагаах ухаанд цус тогтоох зорилгоор хэрэглэж ирсэн одой сарааны цэцэгний усан хандыг объект болгон авсан бөгөөд 1:10 харьцаагаар туршилтын амьтны 100 г биеийн жинд 1 мл тунгаар хэрэглэсэн. Туршилт судалгааг Вистар үүлдрийн цагаан харх, хулгана, туулай зэрэгт явуулсан. Фармакологийн ерөнхий үйлдлээс гадна туршилтын хархад CCL4 элэгний цочмог болон архаг хордлогот үрэвслийн загварыг үүсгэх цусны бүлэгнэлтэнд үнэлгээ өгөв. Судалгааны үр дүнд одой сараана нь үрэвслийн эсрэг, агчил тавиулах, судас бэхжүүлэх, дархлалыг дэмжих нөлөөтэй нь тогтоогдсон. Элэгний үрэвслийн загвар дээр хийсэн судалгаанаас үзэхэд одой сарааны цэцгийн усан ханд нь "Судсанд цус тархмалаар бүлэгнэх хам шинж"-ийн эсрэг үйлдэл үзүүлэх элэг хамгаалах үйлдэлтэйг харуулсан. Иймээс энэхүү ургамлыг элэгний эмгэгийн үед прокоагулянтийн идэвхийг дэмжих зорилгоор хэрэглэж болох юм.