Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Повышение эффективности применения моторных масел для дизельных двигателей карьерных автосамосвалов



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 1294
Хамгаалсан он : 2003
Түлхүүр үг : хөдөлгүүр, тос цэвэрлэх, нэмэлт хольц, моторное, очистка

Аннотаци

1. Эрдэнэт үйлдвэрийн карьерын автосамосвалын 8ДМ-21А хөдөлгүүрт хэрэглэдэг М-14В2 хөдөлгүүрийн тосны хуучралтыг <<Эрдэнэт>> үйлдвэрийн нөхцөлд хөдөлгүүрийн техникийн байдалтай нь холбож судалсан. Хөдөлгүүрийн түлшний болон хөргөлтийн системийн эвдрэлээс болж тосонд холилдож байгаа түлш болон уснаас үүдсэн элэгдэл нь агаараас орж байгаа абразив (Si) элэгдлээс илүү байдаг гэдгийг тогтоосон. Үүнээс үндэслэн тосыг солих хугацаа нь гол төлөв хөдөлгүүрийн элэгдлээс бус хөдөлгүүрийн техникийн байдлаас шалтгаалж байна. Сүүлийн үед <<Эрдэнэт>> үйлдвэрт ашиглагдаж байгаа ОХУ-ын 8ДМ-21А хөдөлгүүр нь М-14ДМ тос, Английн Cummins хөдөлгүүр нь Кореа улсад үйлдвэрлэгдэж байгаа SAE 15W-40 зууралдлагын бүлэгт багтах API ангилалын CG-4 гэсэн өндөр шүлттэй тосуудыг тус тус хэрэглэж эхэлсэнтэй холбогдуулан эдгээр тоснуудын хуучралтыг лабораторийн нөхцөлд ВКО (высокотемпературное каталитическое окисление -өндөр температурын катализаторын үйчлэлтэй исэлдэлт) аргачлалаар судалсан. Тосны ашиглалтын явц дахь (хөдөлгүүрт ажиллаж байх үеийн) ба лабораторийн ВКО аргачлалын судалгаагаар ажиллаж байгаа тосны хүчил ба шүлтийн үзүүлэлтийн нийлбэр хэмжээ ихсэх үеийн тосны хуучралтын хугацаа нь тосыг зайлшгуй солих харьцангуй бодит үзүүлэлт юм гэдгийг тогтоосон. Хөдөлгүүрийн тосыг худалдаж авахад тосны чанарыг ВКО аргачлалаар шалгаж байхыг <<Эрдэнэт>> үйлдвэрт санал болгосон.
2. Өндөр температурын шинж чанарыг сайжруулсан хөдөлгүүрийн М-14ДМ шинэ тосыг боловсруулж <<Эрдэнэт>> үйлдвэрт санал болгосон. Үүгээр: -шинэ боловсруулсан М-14ДМ тосонд холих ВДС-9902 гэсэн багц нэмэлт хольцыг сонгож авсан. -суурь тосны дулааны болон (бага хугацааны температурын нөлөө 230 с-д 10 мин) исэлдүүлэх үеийн дулааны (ВКО аргачлалаар 240 с-д 3 цаг) тогтворжилтын шалгуур үзүүлэлтүүд болох оптическая плотность хоорондоо шууд шулуун хамааралтай болохыг тогтоосон. -нефть гаралтай суурь тосыг алкилфенолят бариягаар эхэлж боловсруулаад (200 с-д 10 мин) дараа нь ВДС-9902 багц нэмэлт хольцыг хийх нь дизель хөдөлгүүрийн тосны өндөр температурын чанарыг сайжруулж байна гэдгийг баталсан.
3. <<Эрдэнэт>> үйлдвэрийн дизель хөдөлгүүрийн ажилласан тосыг цэвэрлэж хэрэглэх аргыг боловсруулсан ба М-14ДМ тосыг хийхэд суурь тосонд 25% цэвэрлэсэн тосыг ашиглаж болохыг санал болгосон. Исселедован процесс старения масла М-14В в дизелях 8ДМ-21А в условиях ГОК <<Эрнэдэт>> в связи с их техническим состоянием. Установлено, что необходимость замены масел зависит не столько от изношенности дизеля, сколько от неисправностей его систем питания и охлаждения, из-за чего смазочные свойства масла ухудшаются в болшей степени (за счет попадания топлива и воды), чем в результате попадающего через воздух абразива (Si).



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 203
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :