Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төвөнхийн өвөрмөц бус мөхлөгөнгөр (эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ)



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2037
Хамгаалсан он : 2005
Түлхүүр үг : дахилт, мөхлөгт эд, өвөрмөц бус мөхлөгөнгөр, контактын мөхлөгөнгөр, интубацийн мөхлөгөнгөр, төвөнхийн шууд дурандалт, утгуур мөгөөрсний дууны сэртэн

Аннотаци

Төвөнхийн өвөрмөц бус мөхлөгөнгөрийн эрт оношлогоог сайжруулах, төвөнхийн хендийн хүрцээр мөхлөгөнгөрийг авахад радио долгионы дезинтегратор ашиглах, мэс засал болон эмийн эмчилгээний аруудыг хавсран хэрэглэх боломжийг судлах, улмаар төвөнхийн өвөрмөц бус мөхлөгөнгөрийн эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор дараахь ажлууд хийгдсэн болно: 1. хангалттай тооны өвчтөнг хамруулан зорилготой, иж бүрдмэл судалгаа хийж, төвөнхийн өвөрмөц бус мөхлөгөнгөрийн (контактын ба интубацийн дараахь) үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тогтоосон.
2. Эдийг гиперплази болох төрөлхийн ба үүсмэл хандлага, төвөнхийн өвөрмөц бус мөхлөгөнгөр үүсэх явцын хоорондын холбоог тогтоосон.
3. Хавдар төст үүсгэвэрийн тархалтын зэргийг тодорхойлсны үндсэн дээр өвөрмөц бус мөхлөгөнгөрийн эмнэлзүйн ангиллыг боловсруулсан.
4. Эдийн механик гэмтэл багатай мэс заслын аргачлалыг боловсруулсан.
5. Төвөнхийн өвөрмөц бус мөхлөгөнгөрийн"боловсролтын" зэргийг тодорхойлсны үндсэн дээр мэс засал ба эмийн эмчилгээний заалтыг боловсруулсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 135
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :