Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол ба зэргэлдээх нутгийн сеймшил



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2533
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : литосфер, энергетик, муж, прогноз, геофизик, загварчлал,

Аннотаци

Судлагааны объект - Монгол ба зэргэлдээх нутгийн сейсмшил.
Ажлын зорилго - Монгол-Байгалын регионы (МБР) литосферийн сеймшилийн орон зай, цаг хугацааны болон энергетикийн бүтцийг шаталсан дөрвөн төвшинд судлах статистик арга, бусад технологийг хөгжүүлэх, шинэ арга, ажиллагаа нэвтрүүлэх, Газар хөдөлгөөний бүтэц, голомтын судлагааны асуудлыг үндэслэж Монголын байнгын газар хөдлөлтийн процесийн феноменолог загварчлалыг хөгжүүлэх
Судалгааны арга - Монгол орны сеймшилийн орон зай, цаг хугацааны болон энергетикийн бүтцийн судлагаанд статистик арга болон бусад алгоритм, копьютерийн программыг нэвтрүүлсний үндсэн дээр сейсмшилийн параметрууд, тодорхойлолтуудыг эмпирик (туршилтын) аргаар шаталсан дөрвөн төвшинд (регион, район, хагаралын бүс, голомт) нарийвчлан дүгнэх.
Гол практик үр дүн:
Газар хөдлөлтийн идэхжилт бүхий нутгийн кинематик, динамик шинж төрхийг тогтоох, судлагааны технолог ажиллагааг хөгжүүлэхэд оршино. Энэ чиглэлийн арга, алгоритм, компьютерийн программууд хэрэгжиж Монголын литосфер дахь геодинамик процесс, энергетикийн бүтэц судлагдах бололцоо нээгдсэн юм. Монголын нутаг дэвсгэрийн бүсчлэлийг газар хөдлөлтийн идэвхжилтээ газраар ангилан бусад геофизикийн судлагааны тодорхойлолтгой харьцуулан хүчтэй газар хөдлөлт болох магадлал ихтэй мужуудыг ялгах (ВОЗ), газар чичирхийлэлийн мужлалын карт зохиоход хэрэглэсэн байна.

Диссертацийн ажлын шинэлэг тал:
Бүрэн хэмжээний, баялаг материалд тулгуурлан анх удаа статистик арга, программ хангамж, феноменолог загварчлалыг үндэслэн Монголын литосферийн сейсмшилийн орон зай, энергетикийн бүтцийг дөрвөн төвшинд судласанд оршино. Монгол орны сейсмшилийн зүй тогтолуудын судлагаа нь бүс нутгийн газар хөдлөлтийн аюулын асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулах ба газар хөдлөлтийн прогноз, идэвхтэй голомтын муж ялгахад чиглэгджээ.
Хэрэглэх хүрээ:
Судлагааны үр дүнг дараах нэр бүхий албан байгуулага, сургууль, эрдэм шинжилгээний төвүүдэд хэрэглэх боломжтой. Үүнд: ИФЗ РАН, ГИН РАН, ИГ СО РАН, ГИ БНЦ СО РАН, ИПРЭК СО РАН, ИГАиБМ СО РАН, Геолог, эрдэс баялагын хүрээлэн ШУА, Үйлдвэр-сургалт-судлагааны төв, ТИС, барилга төлөвлөлтийн байгуулагууд зэрэг болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 221
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :