Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Клинико эпидемиологическая характеристика бруцеллеза



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1913
Хамгаалсан он : 2004
Түлхүүр үг : мал амьтнаас халдварлах өвчин, хурдавчилсан оношлогооны арга: полимеразын гинжин урвал, үе мөчний эмгэг.

Аннотаци

Бруцеллез нь олон төрлийн бруцеллүүдээр үүсгэгддэг, нэг хүрээ, нэг голомтоос нөгөөд дамжин мал, амьтны дунд тархан , улмаар хүн амд олон замаар халдварлан өвчлүүлж, хөдөлмөрийн чадварыг түр болон бүр хугацаагаар алдагдуулан хүн амын эрүүл мэнд , улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа, эрт оношлоход төвөгтэй халдвар юм. Монголд мал сүргийн 10 орчим хувь нь энэ халдвараар өвчилсөн, нөгөө талаас хөдөө аж ахуйд ажиллагсдын дунд энэ халдвар өргөн тархсан зэрэг нь орчин үеийн арга аргачлалаар энэ өвчний эмнэл зүй ,тархвар судлалын онцлогыг иж бүрдлээр судлах, үүнийхээ үндсэн дээр бруцеллезын эсрэг тархвар судлалын иж бүрдэл арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх тулгамдсан асуудалт халдварт өвчин.
Зорилго:
Монгол дахь хүний бруцеллезын тархвар судлал-эмнэл зүйн шинж төрхийг иж бүрдлээр судлан халдвар эсэргүүцэх арга хэмжээг боловсронгуй болгох замаар халдварлалт, өвчлөлийг бууруулах.
Зорилт:
1.Монгол дахь хүний бруцеллезын олон жилийн тархалтыг судлах

2.Бруцеллезын янз бүрийн голомтын эмнэл зүй-тархвар судлалын онцлог шинжийг илрүүлэх

3.Өвчлөл, халдварлалт, тархалтанд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох

4. Дорноговь аймагт бүртгэгдсэн бруцеллезын тархвар судлал, эмнэл зүйн явцийг тодорхойлох

5.Оношлогооны уламжлалт аргыг орчин үеийн /ПГУ/аргатай хослуулан хэргэлэж үнэлгээ өгөх

6.Орчин үеийн оношлогооны түргэвчилсэн аргад тулгуурлан өвчлөл, халдварлалтыг бууруулах, халдвар эсэргүүцэх арга хэмжэзг боловсронгуй болгох
Үр дүн, дүгнэлт:
1.Монголд хүний бруцеллез сүүлийн 10 жилд нэмэгдэж, халдварлалт голдуу хавьтал -ахуй, хоол боловсруулах замаар дамжжээ.

2.Бруцеллөзоор голдуу хөдөө аж ахуйд ажиллагсад илүү халдвар авч өвчилсөн байлаа.

3.Халдварт өртөж өвчлөгсдийн ихэнх нь өвчтэй малтай ажиллагсад байсан бол, цөөн хувь нь өвчтэй малын мах, сүүн бүтээгдэхүүнийг түүхийгээр болон дутуу боловсруулж хэрэглэгчид байсан.

4.у а.а-д ажиллагч хүүхэд, өсвөр насныхны дунд өвчлөл нэмэгдэх хандлагатай болжээ.

5. Бруцеллез нь голдуу хонь-ямааны / бог малын / бруцеллээр үүсгэгдэж байгаа боловч бод / үхрийн / малын бруцеллеээр басүүсгэгдэн, өвчлөл эмнэл зүйн архаг хэлбэрээр илрэх нь нилээд тохиолдож байна.

6.Эмнэл зүйн хувьд тулгуур эрхтэний болон захын ба төв мэдрэлийн өөрчлөлт зонхилон илэрч байлаа.

7.Орчин үед халдварыг эрт илрүүлэх оношлогооны /ПГУ/ аргыг, уламжлалт ийлдэс судлалын аргатай хавсран хийх.

8.Бруцеллезтой тэмцэх асуудлыг ариун цэвэр -мал эмнэлэгийн нарийн хяналтын дор тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн оношлогооны иж бүрдэл аргаар явуулах шаардлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 185
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :